
Хүртэх өгөөж
“Оюу толгой” компани хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, тоног төхөөрөмжийн элэгдэл, эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлснээр дэвшилтэт технологийн тусламжтайгаар гэнэтийн зогсолтоос сэргийлж байна. Мөн уурхайн үйл ажиллагаандаа цахилгаан технологийг үе шаттайгаар нэвтрүүлэн 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэх зорилго тавиад байна. Хиймэл оюун ухаан болон цахилгаан технологийн шийдлүүд нь үйлдвэрлэлийн бүтээмж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлж байгаа юм. Эдгээр санаачилга нь Монголд төдийгүй “Рио Тинто” группийн хэмжээнд анх удаа хэрэгжиж буй төслүүд юм.