
Тогтвортой хөгжилд чиглэсэн бидний арга барил
Хөрст дэлхий, Хамтын ажиллагаа, Хамт олон болон Хүртэх өгөөж гэсэн дөрвөн тулгуур багана нь бидний үйл ажиллагааг тогтвортой хөгжилд чиглүүлдэг үндсэн арга зарчим юм. Бид хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэгтэй зэсийг хамгийн аюулгүй, хариуцлагатай аргаар олборлохын тулд үйл ажиллагаандаа инновац, сайжруулалтыг тасралтгүй нэвтрүүлж байна.
Шийдвэр гаргалт бүртээ шинэ санаачилгыг нэвтрүүлж, дэлхийн эрчим хүчний шилжилтэд хувь нэмрээ оруулан, хамт олноо чадавхжуулан ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд анхааран Монгол Улсад урт хугацааны үнэ цэн бүтээхийг зорьж байна. Уур амьсгалын өөрчлөлт болон нүүрстөрөгч багатай үйлдвэрлэлд шилжих үйл явц нь бидний бизнесийн стратегийн цөмд оршдог юм.



