bg

Хамтын ажиллагаа

“Оюу толгой” компани “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе” уриан дор бат бөх, итгэлцэлд суурилсан түншлэлийг зайлшгүй чухал гэдэгт итгэдэг. Бид ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигчид, оролцогч талууд, орон нутгийнхантай харилцан итгэлцлийг бэхжүүлдэг. Харилцан ашигтай үнэ цэнийг бүтээж, нийтлэг зорилгынхоо төлөө нэгдсэнээр бид бизнесийн түншүүдтэйгээ орон нутгийн болон үндэсний түвшинд ойр хамтран ажиллаж, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийг дэмждэг. Үйл ажиллагаа явуулж буй бүс нутгуудад тогтвортой хөгжлийг дэмжин хамтран ажилласнаар Монгол Улсыг илүү хүчирхэг, илүү тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.