
Хөрст дэлхий
Бид тогтвортой хөгжлийн стратегийнхаа хүрээнд байгаль орчны үүрэг хариуцлагаа ухамсартайгаар хэрэгжүүлж, байгаль орчны хамгааллын чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Уурхайн үйл ажиллагаагаа дэлхийн уур амьсгалын зорилтуудтай уялдуулан нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шинэлэг шийдлүүдийг эрэлхийлэхийн зэрэгцээ үйл ажиллагаа явуулж буй бүс нутагтаа биологийн олон янз байдлыг хамгаалах, нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Мөн газар, ус, агаарын чанарт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлж, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үндэсний хэмжээнд усан хангамжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн уурхайн хаалтын дараа байгаль орчинд үлдэх урт хугацааны нөлөөллийг бууруулахад чиглэсэн хариуцлагатай арга барилыг хэрэгжүүлж байна.