Оюу толгой ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай мэргэжлийн байгууллагуудыг Хөндлөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ажлын цар хүрээ:
Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу Толгой төслөөс нөлөөлөлд өртсөн малчдын гомдлыг хамтран шийдвэрлэх зорилгоор 2015 оноос хойш ажиллаж буй Гурван талт зөвлөлийн (ГТЗ) үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлнэ.
Тус Зөвлөл нь Ханбогд сумын орон нутгийн засаг захиргаа, малчдын төлөөлөл, Оюу Толгой ХХК-ийн төлөөллөөс бүрддэг бөгөөд энэхүү хөндлөнгийн үнэлгээ нь Малчдын гомдол барагдуулах гэрээ №1, №2-ын хэрэгжилт, үр дүнг баримт, нотолгоонд тулгуурлан хараат бус байдлаар үнэлэх, мөн ГТЗ-ийн үйл ажиллагаа нь дүрэм, хууль тогтоомж болон холбогдох олон улсын практик, стандартуудтай хэрхэн нийцэж ажилласныг үнэлж дүгнэх зорилготой.
Үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэнэ:
- Малчдын гомдол барагдуулах Гэрээ №1, №2-т тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн түвшин, зорьсон үр дүн биелсэн эсэхийг үнэлж тогтоох;
- ГТЗ-ийн үйл ажиллагаа дүрмийн дагуу ёс зүйтэй, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, улс төрөөс ангид байдлаар хэрэгжсэн эсэхийг тодорхойлох;
- Үлдсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлж дуусгах, тодорхой бус заалтуудын шалгуурыг тодорхой болгох, цаашид засаглал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодитой, хэрэгжих боломжтой ажлуудын зөвлөмжүүд боловсруулах.
Үнэлгээний багт тавигдах ерөнхий шаардлага:
- Хөндлөнгийн үнэлгээний баг нь социологи, гүйцэтгэлийн үнэлгээ, эдийн засаг, хуульч эрхзүй, мал аж ахуйн чиглэлээр мэргэшсэн 4-5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Үнэлгээчид нь орон нутгийн хөгжлийн асуудал, уур уурхайн нөлөөллийн асуудлаар үнэлгээ, аудит хийх ажлыг Монгол улсад болон бусад улс оронд үндэсний хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу гүйцэтгэж байсан мэдлэг, ур чадвар, туршлагатай байна.
- Үнэлгээний баг нь малчид, хагас нүүдэлчин бүлгүүдтэй ажиллаж байсан туршлагатай байх шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр Монгол улсад ажиллаж байсан бол давуу тал болно.
- Үнэлгээний баг нь холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хараат бус байдлаар ажиллаж мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дээдлэн ажиллах үүрэгтэй.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Компанийн буюу байгууллагын танилцуулга:
- Эзэмшигч/хувьцаа эзэмшигчийн мэдээлэл (жишээ нь: компанийн дүрэм)
- Гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга
- Байгууллагын бүтэц ба нийт ажиллах хүчний мэдээлэл (хуулбар)*
- Ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлагын хураангуй жагсаалт.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Уг мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oasis.ot.mn/ хаягаар орж уг системд бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР
