Цаг үеийн мэдээлэл 10/29/26
Өнөөдөр ойролцоогоор 18 цагийн үед чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдлээ.
Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан.
Хүний амь нас эрсдээгүй, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байна.
Нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж байгаа бөгөөд илүү тодорхой мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно.
