“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН
2026 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
Товч
- Ус бохирдуулсны төлбөрийн асуудлаар холбогдох байгууллагуудтай олон удаагийн уулзалт хийж зөвшилцөн, 2019-2026 оны гуравдугаар улирлыг дуусталх хугацаанд ногдох нийт 11.3 тэрбум төгрөгийн төлбөрийг Монгол Улсын Татварын албанд бүрэн төллөө.
- 220 кВ-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж “Оюу толгой” компанийн санхүүжилтээр уурхайн цогцолборт ашиглалтад орсноор өвлийн оргил ачааллын үед нэмэлт цахилгаан импортлон төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломж бүрдлээ.
- 2026 оны гуравдугаар улиралд 725 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн бөгөөд нийт 2.3 их наяд төгрөгийг дотоодын эдийн засгийн эргэлтэд орууллаа.
- “Оюу толгой” компани 2011 оноос хойш давтагдсан тоогоор 1,514 оюутанд нийт 5.4 тэрбум төгрөгийн боловсролын тэтгэлэг олгоод байна.
- 2026 оны гуравдугаар улиралд 113.5 мянган тонн баяжмал дахь зэс, 123.6 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэв. Гүний уурхайн олборлолтын хэмжээ эрчимжсэнээс гадна баяжуулах үйлдвэрийн метал авалтын гүйцэтгэл сайн байсны үр дүнд баяжмал дахь зэс болон алтны үйлдвэрлэл өндөр байлаа.
Дэлгэрэнгүй
Онцлох мэдээлэл
- 2009 онд байгуулагдсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчинг тогтворжуулах зохицуулалт тусгагдсан байдаг. Харин 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан тул хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн заалтын зөрүүтэй байдлаас шалтгаалан ус бохирдуулсны төлбөртэй холбоотой ойлголт, тайлбарын зөрүү үүсээд байсан юм. Тус асуудлаар холбогдох байгууллагуудтай олон удаагийн уулзалт хийж зөвшилцөн, 2019-2026 оны гуравдугаар улирлыг дуусталх хугацаанд ногдох нийт 11.3 тэрбум төгрөгийн төлбөрийг Монгол Улсын Татварын албанд бүрэн төлж барагдуулсан. Цаашид энэхүү зохицуулалтыг илүү тодорхой болгохын тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
- Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орууллаа. 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлууд 2011 оны Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Хувь нийлүүлэгч талууд удаан үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулахыг тохиролцсон. Мөн зээлийн хүүг дахин хэлэлцэх эрх өмнө нь долоон жил тутамд нэг удаа байсан бол одоо гурван жил тутамд болсон. Хэлэлцээний эдгээр үр дүн нь хувь нийлүүлэгч талуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж буй чухал алхам юм.
Оюу толгойн уурхайн цогцолборын үндсэн бүтээн байгуулалтууд дуусаж, гүний уурхайн олборлолт өсөн нэмэгдэж, зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимжсэнээр уурхайн үйл ажиллагаа шинэ шатанд шилжиж байгаа нь харилцан зөвшилцсөн шийдэлд хүрэх үндэслэл болсон юм.
“Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп “Оюу толгой” компаниас 2027 онд ногдол ашиг хуваарилахаар тохиролцлоо. Энэ хүрээнд хоёр талын ажлын хэсэг байгуулагдан ногдол ашиг хуваарилах нөхцөлийг тодорхойлох хэлэлцээг үргэлжлүүлж байна.
- 2026 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламж ашиглалтад орлоо. “Оюу толгой” компанийн санхүүжилтээр баригдсан энэхүү байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний систем Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдан ажиллах техникийн боломжийг бүрдүүлж байгаа юм. Тус ил хуваарилах байгууламжийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, 600,000 гаруй хүн/цагийн ажлыг осол гэмтэлгүйгээр гүйцэтгэлээ. https://shorturl.at/1JrBi
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-г Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ. Мөн энэ үеэр “Оюу толгой”, Эрдэнэс Оюу Толгой, Рио Тинто компаниуд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах чиглэлээрх хамтын санаачилгуудаа эрчимжүүлэхээ зарлав. Түүнчлэн, усны хариуцлагатай хэрэглээ, биологийн олон янз байдлын хамгаалал, ойжуулалт, нөхөн сэргээлт, хог хаягдлын менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа дотоодын болон олон улсын зочдод танилцууллаа. https://shorturl.at/QS4Qv
- “Caving 2026” олон улсын чуулганыг Ази тивд анх удаа Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ. Арга хэмжээний үеэр олон улсын болон дотоодын гүний уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд аюулгүй ажиллагаа, автоматжуулалт, хиймэл оюун болон дэвшилтэт технологийн чиглэлээр шилдэг туршлагаа хуваалцан, Оюу толгойн гүний уурхайд зочилж, үйлдвэрлэл болон блокчлон олборлолтын туршлагатай танилцлаа. https://shorturl.at/tiVd8
Улсын төсөвт оруулсан үр өгөөж
- 2026 оны гуравдугаар улиралд нийт 725 тэрбум төгрөгийг татвар хураамж, дотоодын компаниудад төлсөн НӨАТ1 болон бусад төлбөрт төлжээ. Энэ дүн 2010 оноос хойш нийт 18.2 их наяд төгрөгт хүржээ2.
- 2026 оны гуравдугаар улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин хэлбэрээр 2.3 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 24.9 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.
1 “Оюу толгой” ХХК нь НӨАТ-ын буцаан олголт авдаггүй.
2 Энэ дүнд олон улсын арбитрт хэлэлцэгдэж буй 2.9 их наяд төгрөгийн татварын маргааны дүн багтсан болно.
Дотоодын худалдан авалт, эдийн засгийн идэвхжилд оруулсан үр өгөөж
- Тус улиралд нийт 706 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 540 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 91 хувийг эдгээр дотоодын компаниудаас авч, 1.4 их наяд төгрөг зарцуулжээ.
- 2010 оноос хойш Өмнөговь аймагт бүртгэлтэй ханган нийлүүлэгчдээс нийт 7 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан байна. Тайлант хугацаанд Өмнөговь аймгийн 101 ханган нийлүүлэгчээс 322.8 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээний худалдан авалт хийсэн байна.
- Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр, олон тооны ажлын байр бий болгож, дотоодын бизнесүүдтэй урт хугацаанд хамтран ажиллаж, олон улсын шилдэг стандарт, туршлагыг нэвтрүүлж буйг үнэлэн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк “Оюу толгой” компанийг “Эдийн засагт өндөр үр өгөөж үзүүлсэн компани”-иар шалгарууллаа.
Орон нутгийн тогтвортой хөгжилд оруулсан үр өгөөж
Оюу толгой үйлдвэр нь үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа тогтвортой хөгжлийг дэмжин түншилж байна.
- Өмнөговь аймгийн Ханбогд суманд анх удаа үндэсний хэмжээний марафон зохион байгууллаа. Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн санаачилгаар зохион байгуулсан энэхүү марафонд Ханбогдын иргэд, Оюу толгойн ажилтнууд, Улаанбаатар хотоос ирсэн гүйгчид болон мэргэжлийн тамирчид зэрэг 700 гаруй хүн оролцлоо.
- Ханбогд сумын хүн ам 2005 онтой харьцуулахад өдгөө 3.5 дахин өсөж, 1,000 хүн амд ногдох идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо буюу бизнес идэвхжлийн байдлаар 21 аймгийн бусад сум төдийгүй Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдээс тэргүүлж байна.
- 2015-2025 оны хооронд “Оюу толгой” компани шууд байдлаар болон “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-аар дамжуулан Ханбогд суманд зам, барилга байгууламж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн суурь хөгжилд нийт 112.3 сая ам.доллар буюу 350 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байна.
- Оюу толгойн хөрөнгө оруулалттай 7 дахь цэцэрлэг Даланзадгадад үүдээ нээлээ. Тус сумын 6 дугаар багт 200 хүүхдийн багтаамжтай, орчин үеийн стандарт бүхий 34 дүгээр цэцэрлэгийг Оюу толгойн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр бүтээн байгуулж, хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэж, орон нутагт 30 гаруй ажлын байр шинээр бий болов. https://tinyurl.com/47xk3564
- Өмнөговь аймгийн Ханбогд суманд боловсрол хөгжлийн төвийн шав тавигдлаа. Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн хөрөнгө оруулалтаар баригдах энэхүү төв нь сургалтын болон лабораторийн танхим, урлан, номын сан, өдөр өнжүүлэх хэсэгтэй бөгөөд нэг ээлжид 350 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж байна. Ингэснээр өргөжин тэлж буй Ханбогд сумын боловсрол хөгжлийн хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулж, хүүхэд, залуус чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, сонирхол, авьяас чадвараа нээн хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлнэ. https://tinyurl.com/4vmtxr5a
Хүний хөгжил, сургалт, боловсролд оруулсан үр өгөөж
“Оюу толгой” компани ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ тууштай оруулсаар байна.
- 2026-2027 оны хичээлийн жилд “Оюу толгой” компанийн “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт 79 оюутан, Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 60 оюутан тус тус шалгарч, тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Ингэснээр “Оюу толгой” компани 2011 оноос хойш давхардсан тоогоор нийт 1,514 оюутанд 5.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлээд байна. https://shorturl.at/VHbw8, https://shorturl.at/RXA5W8
Байгаль орчны хамгаалалд оруулсан хөрөнгө оруулалт
“Оюу толгой” компанийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн талбараар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөлөл бий болгож байна.
- “100 сая мод өвлүүлэн үлдээе” санаачилгын хүрээнд Оюу толгой ойжуулалт болон газрын нөхөн сэргээлтийн ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 2026 онд Хангайн бүсэд 4.4 сая мод тарьж ургуулж байгаа бөгөөд Төв аймгийн Лүн, Өндөрширээт сумдын нутаг дахь Туул голын татмын бүсэд 600,000 мод тарих ойжуулалтын төслийг эхлүүллээ. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдад нийт 426.7 га, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдад 187 га эвдэрсэн газарт нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлж, эвдэрсэн газрын экосистемийн тэнцвэрт байдал эргэн бүрэлдэх суурийг тавьлаа. https://shorturl.at/Ys4LG; https://shorturl.at/xaLox
- Ингэснээр 2026 оны 3 дугаар улирлын байдлаар “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд нийт 47.8 сая модыг дүйцүүлэх болон шууд хэлбэрээр тарьж ургуулаад байна.
- 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюу толгой”, Рио Тинто компаниудын санаачилга, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, Монголын Бизнесийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Хөх тэнгэр” хэлэлцүүлгээр хуурай бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, газрын доройтлыг саармагжуулах, бэлчээр болон усны тогтвортой удирдлагын шийдлүүдийг олон талын оролцоотой хэлэлцлээ. Энэхүү хэлэлцүүлэг нь COP17-г угтан төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь боллоо.
Ил тод байдал
- 2009 онд байгуулагдсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчинг тогтворжуулах зохицуулалт тусгагдсан байдаг. Харин 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан тул хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн заалтын зөрүүтэй байдлаас шалтгаалан ус бохирдуулсны төлбөртэй холбоотой ойлголт, тайлбарын зөрүү үүсээд байсан юм. Тус асуудлаар холбогдох байгууллагуудтай олон удаагийн уулзалт хийж зөвшилцөн, 2019-2026 оны гуравдугаар улирлыг дуусталх хугацаанд ногдох нийт 11.3 тэрбум төгрөгийн төлбөрийг Монгол Улсын Татварын албанд бүрэн төлж барагдуулсан. Цаашид энэхүү зохицуулалтыг илүү тодорхой болгохын тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Олборлолт, үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл
- 2026 оны гуравдугаар улиралд гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.27 ноогдож байгаа нь зорилтот түвшиндээ байна.
- Гүний уурхайн олборлолтын хэмжээ эрчимжсэнээс гадна баяжуулах үйлдвэрийн метал авалтын гүйцэтгэл сайн байсны үр дүнд баяжмал дахь зэс болон алтны үйлдвэрлэл өндөр байлаа. Ингэснээр 2026 оны 3 дугаар улирлын байдлаар зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ төлөвлөгөөнөөс 10 хувиар илүү өндөр гүйцэтгэлтэй байж, жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэх баттай суурийг тавилаа.
- Панель 0-ийн үйлдвэрлэл тогтвортой үргэлжилж байгаагийн зэрэгцээ Панель 2 Хойд (P2N)-ын олборлолтын бэлтгэл, бүтээн байгуулалтын ажлууд амжилттай урагшилж, олборлолтыг цаашид тогтвортой нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
- Гүний уурхайн материал тээвэрлэлтийн системийн улирлын засвар үйлчилгээ, баяжуулах үйлдвэрийн 1 болон 2 дугаар шугамын зогсолтууд зэрэг гол тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, төлөвлөгөөт зогсолтын ажлуудыг аюул осолгүйгээр амжилттай гүйцэтгэснээр үйлдвэрлэлийг тогтвортой, найдвартай үргэлжлүүлэх бэлэн байдлыг дэмжлээ.
| 2025 оны 3-р улирал | 2025 оны 4-р улирал | 2025 oн (нийлбэр дүнгээр) | 2026 оны 1-р улирал | 2026 оны 2-р улирал | 2026 оны 3-р улирал | 2026 oн (нийлбэр дүнгээр) | |
| Хүдэр боловсруулалт (‘000 тонноор) | 10,152.87 | 11,331.85 | 41,422.16 | 10,833.53 | 9,902.08 | 11,158.60 | 31,894.20 |
| Ил уурхайгаас боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 7,282.38 | 7,926.14 | 29,513.93 | 7,333.77 | 6,639.24 | 7,390.13 | 21,363.14 |
| Гүний уурхайгаас боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 2,870.48 | 3,405.71 | 11,908.23 | 3,499.76 | 3,262.84 | 3,768.47 | 10,531.06 |
| Боловсруулсан хүдрийн анхдагч агуулга ( Нэгтгэсэн ) | |||||||
| Зэс (%) | 1.00 | 1.05 | 0.97 | 1.06 | 1.11 | 1.14 | 1.10 |
| Алт (г/т) | 0.59 | 0.61 | 0.50 | 0.51 | 0.55 | 0.47 | 0.51 |
| Мөнгө (г/т) | 2.19 | 2.29 | 2.15 | 2.29 | 2.38 | 2.48 | 2.38 |
| Боловсруулсан хүдрийн анхдагч агуулга (Ил уурхай) | |||||||
| Зэс (%) | 0.54 | 0.55 | 0.50 | 0.54 | 0.53 | 0.51 | 0.53 |
| Алт (г/т) | 0.58 | 0.62 | 0.46 | 0.46 | 0.52 | 0.38 | 0.45 |
| Мөнгө (г/т) | 1.13 | 1.16 | 1.09 | 1.08 | 1.11 | 1.12 | 1.10 |
| Боловсруулсан хүдрийн анхдагч агуулга (Гүний уурхай) | |||||||
| Зэс (%) | 2.16 | 2.20 | 2.14 | 2.16 | 2.28 | 2.36 | 2.27 |
| Алт (г/т) | 0.63 | 0.59 | 0.59 | 0.61 | 0.61 | 0.65 | 0.62 |
| Мөнгө (г/т) | 4.87 | 4.94 | 4.77 | 4.81 | 4.98 | 5.14 | 4.98 |
| 0.00 | 0.00 | ||||||
| Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) | 394.91 | 464.28 | 1,544.13 | 465.30 | 406.57 | 493.47 | 1,365.27 |
| Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 22.60 | 22.39 | 22.36 | 21.84 | 23.82 | 23.00 | 22.85 |
| Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: | |||||||
| Зэс (‘000 тонноор) | 89.25 | 103.94 | 345.20 | 101.63 | 96.86 | 113.48 | 312.00 |
| Алт (‘000 унцаар) | 138.22 | 158.62 | 455.86 | 123.09 | 127.27 | 123.61 | 373.99 |
| Мөнгө (‘000 унцаар) | 559.35 | 668.19 | 2,179.86 | 615.89 | 593.82 | 705.74 | 1,915.47 |
| Металл авалт (%) | |||||||
| Зэс | 86.69 | 87.49 | 86.10 | 88.50 | 88.41 | 89.42 | 88.80 |
| Алт | 70.56 | 70.93 | 68.91 | 69.95 | 72.48 | 72.83 | 71.74 |
| Мөнгө | 77.06 | 79.89 | 76.03 | 77.38 | 78.17 | 79.48 | 78.39 |
| Борлуулсан баяжмал дахь металлууд: | |||||||
| Зэс (‘000 тонноор) | 80.94 | 92.42 | 317.38 | 105.09 | 98.75 | 106.78 | 310.62 |
| Алт (‘000 унцаар) | 121.23 | 144.17 | 414.08 | 137.47 | 127.66 | 118.35 | 383.48 |
| Мөнгө (‘000 унцаар) | 474.17 | 556.78 | 1,883.37 | 613.67 | 568.11 | 623.28 | 1,805.06 |
| Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 19,813.80 | 22,443.10 | 86,712.60 | 21,538.74 | 17,328.77 | 15,791.16 | 54,658.66 |
| Борлуулсан баяжмал | 372,659.63 | 433,143.89 | 1,491,726.77 | 499,596.82 | 437,925.93 | 486,221.44 | 1,423,744.15 |
“Оюу толгой” компанийн тухай (www.ot.mn): “Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны уурхай бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.
Аюулгүй ажиллагааг хангах нь “Оюу толгой” компанийн нэн тэргүүний зорилт билээ. Эрсдэлтэй ямар ч ажлыг шууд зогсооно.
“Оюу толгой” компанийн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: |
| Хэвлэл, мэдээлэл харилцаа хариуцсан Менежер Заанхүүгийн БОЛОР
Гар утас: 9907-6483 Цахим шуудан: BolorZ@ot.mn |
