bg

Хэвлэл Mэдээлэл

Цаг үеийн мэдээ, онцлох үйл явдлууд болон хамтын ажиллагааны тухай

Press release

Цаг үеийн мэдээлэл 10/30/26

2026.10.30

Цаг үеийн мэдээлэл

Чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтын улмаас 2 ажилтан Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй байна. 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гараад байна.
 

Бид ажилтнууддаа шаардлагатай бүх төрлийн дэмжлэгийг шуурхайлан үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.   

Чулуулгийн нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон.  

Нөхцөл байдлын үнэлгээг үе шаттайгаар хийж, аюулгүй байдлыг ханган, гүний уурхайн үйл ажиллагааг хяналт дор эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. 

Нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг тухай бүр хүргэх болно.