bg

Хэвлэл Mэдээлэл

Цаг үеийн мэдээ, онцлох үйл явдлууд болон хамтын ажиллагааны тухай

Press release

Хүний хөгжил, сургалт, боловсролд оруулсан үр өгөөж – 2025 IV улирлын тайлан

2026.01.29

Хүний хөгжил, сургалт, боловсролд оруулсан үр өгөөж

“Оюу толгой” компани ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ тууштай оруулсаар байна.

  • “Оюу толгой” компани 2021 оноос “Рио Тинто Монгол” болон Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Геотехникийн хамтарсан төслөөрөө Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас олгодог “Ирээдүйн инженерүүдийг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа. Уг төсөл нь уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй хүний нөөцийн хэрэгцээг хангах, салбарын урт хугацааны тогтвортой байдлыг дэмжих зорилготой. Төслийн хүрээнд 2021–2027 онд 2.42 сая ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Бакалаврын түвшинд 38 геотехникийн инженер бэлтгэснээс 19 нь “Оюу толгой” болон гэрээт компаниудад ажиллаж байгаа бөгөөд одоогоор 105 оюутан суралцаж, 47 нь бүрэн тэтгэлэгтэй байна. Түүнчлэн 2022–2023 онд геотехникийн үндсэн сурах бичиг, Rocscience программ бүхий компьютерын лаборатори, чулуулаг, хөрсний судалгааны лаборатори байгуулж, 400,000 гаруй ам.долларын тоног төхөөрөмж, сургалтын материалыг хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна 40,000 ам.долларын санхүүжилттэй дөрвөн туршилтын төсөл хэрэгжүүлж, одоогоор 200,000 ам.долларын өртөг бүхий хоёр судалгааны төсөл үргэлжилж байна. Эдгээр нь багшлах боловсон хүчний судалгааны чадавхыг бэхжүүлж, салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанд суурилан шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байна. https://shorturl.at/ynRAL
  • “Рио Тинто” групп Австралийн Квинсландийн их сургуулийн профессор Андре ван Асын удирдлага дор Монголд “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг байгуулж, “Оюу толгой” компанийн уурхайн цогцолборт дадлага сургалт явуулж байна. Хөтөлбөрийг 2024 онд боловсруулж, 2025-2027 онд дотоод, олон улсын мэргэжилтнүүдийг сургах юм. Сургалт нь блокчлон олборлолт, агааржуулалт, геотехник зэрэг чиглэлээр 10 модультай практик хэлбэрээр явагдаж, АНУ, Канад, Австрали, Английн эрдэмтэд удирдана. Эхний ээлжид 27 оролцогч хамрагдаж, 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр сертификатаа гардан авлаа. 2026 оноос эхлэн “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийн хөтөлбөр бусад уул уурхайн компаниудад нээлттэй зарлагдан, олон улсын хэмжээний сургалтад ажилтнуудаа хамруулах боломжийг олгоно. SGUMMI
  • 2025–2026 хичээлийн жилийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 60 шилдэг оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, дотуур байрны зардлыг бүрэн хариуцахаас гадна хувь хүний хөгжилд чиглэсэн Залуусын хөгжлийн хөтөлбөрт оролцох боломжийг олгодог. “Оюу толгой” компани 2010 оноос хойш нийт 1,375 залууст сургалтын төлбөрийн тэтгэлэг олгон, тэднийг чадварлаг мэргэжилтэн, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа. https://shorturl.at/XLUMf