bg

Хэвлэл Mэдээлэл

Цаг үеийн мэдээ, онцлох үйл явдлууд болон хамтын ажиллагааны тухай

Press release

2025 оны хоёрдугаар улирлын тайлан

2025.07.31

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2025 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

Онцлох мэдээлэл 

  • “Оюу толгой” компани Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 компанийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүллээ. Бид 2024 онд Монгол Улсын төсвийн орлогод 1.1 их наяд төгрөгийг татвар, хураамж, болон бусад төлбөр хэлбэрээр төвлөрүүлсэн бөгөөд 2010 оноос хойш энэ дүн 13.1 их наяд төгрөгт хүржээ. Мөн 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад нийт 36 их наяд төгрөг зарцуулж үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой хөгжүүлсээр байна. “Оюу толгой” компани боловсрол, хүний хөгжилд чиглэсэн дотоод, гадаадын тэтгэлэгт болон чадавхжуулах олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсаар байна. https://www.ot.mn/mn/news/390123  
  • 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор “Оюу толгой” компани 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд тус сан орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн 520 гаруй төсөл, хөтөлбөрт нийт 144.5 тэрбум төгрөг зарцуулан, 700 гаруй ажлын байрыг шинээр бий болгон 840,000 гаруй хүн үр шимийг нь хүртсэн байна. Тухайлбал, тус сангийн санхүүжилтээр Өмнөговь аймагт нийт 6 цэцэрлэг, 2 сургууль, бүрэн тохижилт бүхий музейн барилга, 3 суманд эрүүл мэндийн төвийн барилга, 103 шинэ худаг барьж байгуулжээ.  

https://www.facebook.com/share/p/16JFDuEpLG/  

  • Монголд анх удаа 1,300 метрийн гүнээс газрын гадарга руу хүдэр тээвэрлэх 8 км урттай туузан дамжуургын дэвшилтэт системийг зургаадугаар сард бүрэн ашиглалтад орууллаа. 2016 онд эхэлсэн инженерийн цогц шийдэл бүхий уг бүтээн байгуулалтыг монгол инженерүүд гадаад мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн бөгөөд дэлхийд хэмжээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Өдөрт 95,000 тонн хүдэр тээвэрлэх боломжтой нь бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлэх бөгөөд цахилгаан эрчим хүч ашиглах тул байгальд ээлтэй шийдэл юм. https://www.facebook.com/share/p/16yCGuiFoq/  
  • “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын их сургуульд зохион байгуулагдсан “Цахиурын хөндийн Ашигт малтмалын форум 2025”-д зочин илтгэгчээр уригдан, Монголын уул уурхайн салбарын хөгжил, тэр дундаа дэлхийд тэргүүлэгч зэсийн уурхай болох замналдаа тууштай ороод буй Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт, технологийн сайн туршлагуудыг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцууллаа. https://www.facebook.com/share/p/171SNKx7Rb/  

Байгаль орчны чиглэлд хийсэн ажлуудаас 

  • “Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахдаа олон улсын ижил төстэй уурхайн дунджаас дариу 4 дахин бага ус ашиглаж байна (2025 оны хоёрдугаар улиралд 0.34 шоо метр ус ашигласан). Хоёрдугаар улиралд ус дахин ашиглалтын зорилт 80 хувь байсан бөгөөд зорилтоо давуулан биелүүлж, дунджаар 87.1 хувьд хүргэв.  

https://www.facebook.com/share/v/1AEmjtefg9/  

  • “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд шинэ Хархорум хотын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн 143.9 га талбайд 100,000 мод тарих ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү ажлын хүрээнд тухайн бүсийн уур амьсгал, хөрсний онцлогт тохирсон 30,000 шилмүүст мод, 3,325 навчит мод, 32,675 бут сөөгийг сонгон тарина. Мөн ирэх гурван жилийн хугацаанд модны арчилгаа, усалгаа, нөхөн тарилтыг “Оюу толгой” компани бүрэн хариуцах юм. 

https://www.facebook.com/share/p/163vxYGhRS/  

  • Ойн салбарын мэргэжилтнүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Оюу толгой” компанийн болон Сэлэнгэ аймгийн байгаль орчны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр арван жилийн ахлах ангийн 60 сурагчид ойн инженер мэргэжлийн талаар мэдээлэл өгч, Тужийн нарс байгалийн цогцолборт газар, “Оюу толгой” компанийн ойжуулалтын гэрээт гүйцэтгэгч байгууллагууд болох “Ой баясах”, “Шаамар Питомник”, “Агрофорест” компаниудын үйл ажиллагаатай танилцууллаа. “Оюу толгой” компани 2025 оноос эхлэн жил бүр ойн инженер мэргэжлээр суралцаж буй 5 оюутанд сургалтын тэтгэлэг олгох юм. https://www.facebook.com/share/v/1JFGFYkha9/  
  • “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулганд зочин илтгэгчээр оролцлоо. Энэ үеэрээ “Оюу толгой” компани дэлхий дахинд өрнөж буй эрчим хүчний шилжилтэд хариуцлагатай, зорилготойгоор хувь нэмрээ оруулж байгаадаа бахархаж буйгаа илэрхийлсэн юм. “Бид уурхайдаа 14 ширхэг батарейт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавьсан” хэмээн онцоллоо. https://www.facebook.com/share/p/1JMEiT75Vm/  

Боловсролын чиглэлд хийсэн ажлуудаас 

  • “Оюу толгой” компанийн 227 мэргэжилтэн, 22 дадлагажигч уул уурхайн салбарт нэн хэрэгцээтэй засварчин, гагнуурчин, цахилгаанчин, нарийн хэмжүүрийн техникч зэрэг мэргэжлийн гэрчилгээгээ гардан авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн болж төгслөө. “Оюу толгой” компани “Мэргэжлийн ажилтны ур чадварыг дээшлүүлэх” болон “Дадлагажигч ажилтан” хөтөлбөрүүдээ онолын сургалтыг үйлдвэрлэлийн орчны дадлагатай хослуулан, төгсөгчдөд бодит ур чадвар эзэмших боломжийг олгодог. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Боловсролын яам, Герман улсын Элчин сайдын яам, Мэргэжлийн болон техникийн боловсролын газар, Ур чадвар, үйлдвэрлэлийн холбоо зэрэг дотоод, гадаадын олон байгууллага хамтран ажиллаж байна. https://www.facebook.com/share/p/1BNJDxQSFa/  
  • “Оюу толгой” компанийн санхүүжилттэй өсвөр үеийнхний нөхөн үржихүйн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой “Гэрэлт” төсөл 2024-2025 оны хичээлийн жилд Нийслэлийн ерөнхий боловсролын 68, 85, 87 болон Амгалан цогцолбор сургуулиудад хэрэгжсэн. Энэ хүрээнд өсвөр үеийнхэн, эцэг эх, сургуулийн багш ажилтнуудаас бүрдсэн нийт 7,595 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сургалт оржээ. “Гэрэлт” төсөлд хамрагдсан сургууль бүрт тусгайлан байгуулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх “ногоон” өрөөнд сэтгэл зүйчид өсвөр үеийнхний нас, онцлогт тохирсон хэрэглэгдэхүүнийг ашиглаж хүүхдүүдийн амьдралын чанарт бодит өөрчлөлт авчрахыг зорин ажиллаж байна.  

Мөн “Гэрэлт” төслөөр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхнийг жюү жицү спортоор хичээллэх боломжийг дэмждэг. Төслийн хүрээнд байгуулагдсан Thunder BJJ, Sho Gi, Elysium академиудад 180 гаруй хүүхэд хамрагдан, идэвхтэй бэлтгэл сургуулилт хийж, өөртөө итгэл итгэл, сахилга бат, хамт олонч чанараа төлөвшүүлж байгаад бид баяртай байна. Уг академиудад бэлтгэл сургуулилт хийдэг залуу тамирчид дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцож 44 медаль хүртжээ. 

Зургаа дахь жилдээ хэрэгжиж буй энэхүү төсөлд 2025-2026 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14, 69, 120, 147 дугаар сургуулиуд хамрагдахаар сонгогдоод байна.  https://www.facebook.com/share/p/16nZs4pYtk/  

Орон нутгийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалт  

  • “Оюу толгой” компани Австралийн Квинсландын их сургуулийн дэргэдэх Уул уурхай дахь нийгмийн хариуцлагын төвтэй хамтран уул уурхайн компаниуд болон оролцогч талуудад зориулсан “Хариуцлагатай орон нутгийн харилцааны тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Уул уурхайн үндэсний ассоциаци, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн удирдлага, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран “Хариуцлагатай орон нутгийн харилцааны үндэс – 6 модульт сургалтын материал”-ыг англиас монгол руу орчуулан, монгол агуулгаар баяжуулан танхимаар болон цахимаар заахад зориулан боловсрууллаа. Түүнчлэн, салбарт нэгдсэн ойлголтыг бий болгох, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор нэр томьёоны семинарыг зохион байгуулсан юм.  

https://www.facebook.com/share/p/1HnKmupWqk/  

  • “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь уурхайн цогцолбороосоо Тавантолгойн нүүрсний зам хүртэлх 12.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг санхүүжүүлж, Улсын комисст хүлээлгэн өглөө. Ундайн голыг гатлах 220 метр урт бетон хучилттай далан, 27 ус зайлуулах байгууламжтай энэхүү зам нь орон нутгийн иргэдийн санал бодлыг тусган хэрэгжүүлснээрээ онцлог. Энэхүү зам ашиглалтад орсноор Ханбогд сум Улаанбаатар хоттой бүрэн холбогдож, орон нутгийн иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэж буй юм. https://shorturl.at/6kMd1  

 Үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл 

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.13 байснаар бид 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих зорилтоо биелүүллээ.  
  • Нийт ажилтнуудын 97.6 хувь нь монголчууд бөгөөд 23.6 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна. 
  • Хоёрдугаар улиралд нийт 558 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. 2010 оноос хойш 13.1 их наяд төгрөгийг татвар, хураамж, болон бусад төлбөр хэлбэрээр төвлөрүүлсэн.  
  • Энэ улиралд нийт 772 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 588 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 86 хувийг эдгээр дотоодын компаниудад зарцууллаа. 
  • 2025 онд зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд өсөлт нь оны хоёрдугаар хагаст эрчимжих хүлээлттэй байна.     
  • Хоёрдугаар улиралд зэсийн үйлдвэрлэл дээд амжилтыг тогтоож, гурван сар дараалан өмнөх үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг давснаар гүний болон ил уурхайн үйл ажиллагаа өндөр гүйцэтгэлтэй байгааг харууллаа.  
  • Тавдугаар сард баяжмалын үйлдвэрлэл дээд амжилтыг тогтоосноор зургаадугаар сард баяжмал тээвэрлэлтийн хэмжээ ч мөн хамгийн өндөр түвшинд хүрлээ. 
  • Гүний уурхайгаас газрын гадарга руу хүдэр тээвэрлэх дээд амжилтыг тогтоож, тавдугаар сард нэг өдрийн дундаж 37 мянган тонн, дөрөвдүгээр сард нэг өдрийн хамгийн их хэмжээ 47 мянган тоннд хүрлээ. 
  • Хүдрийг газрын гадарга руу тээвэрлэх дамжуулах туузан дамжуургын системийг Улсын комисс хүлээн авлаа.  
  • Хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Үйлдвэрлэлийн хүснэгт 

 

  2024 оны 2-р улирал  2024 оны хагас жил  2024 оны 3-р улирал  2024 оны 4-р улирал  2024 он  2025 оны 1-р улирал  2025 оны 2-р улирал  2025 оны хагас жил 
Боловсруулсан нийт хүдэр (‘000 тонноор)  10,816.57  21,139.89  8,872.83  11,024.59  41,037.31  9,903.25  10,034.20 

 

19,937.45 
Ил уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор)  9,284.01  18,294.66  7,352.01  8,880.98  34,527.65  7,468.92  6,836.49 

 

 

14,305.41 
Гүний уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор)  1,532.56  2,845.23  1,520.82  2,143.61  6,509.66  2,434.33  3,197.71 

 

5,632.04 
Тээрэмдсэн хүдрийн анхдагч агуулга ( Нэгтгэсэн )                 
Зэс (%)  0.61  0.58  0.67  0.73  0.64  0.82  1.00 

 

0.91 
Алт (г/у)  0.24  0.23  0.28  0.30  0.26  0.32  0.44 

 

0.38 
Мөнгө (г/у)  1.64  1.57  1.62  1.77  1.63  1.87  2.24 

 

2.05 
Тээрэмдсэн хүдрийн анхдагч агуулга (Ил уурхай)                 
Зэс (%)  0.37  0.38  0.39  0.43  0.39  0.42  0.47  0.44 
Алт (г/у)  0.17  0.18  0.22  0.24  0.21  0.25  0.37  0.30 
Мөнгө (г/у)  1.12  1.18  0.97  1.08  1.11  1.02  1.07  1.04 
Тээрэмдсэн хүдрийн анхдагч агуулга (Гүний уурхай)                 
Зэс (%)  2.02  1.86  2.05  1.96  1.94  2.03  2.13  2.09 
Алт (г/у)  0.62  0.53  0.61  0.55  0.56  0.55  0.61  0.58 
Мөнгө (г/у)  4.75  4.07  4.76  4.59  4.40  4.47  4.75  4.63 
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор)  246.22  454.69  231.96  307.31  993.97  303.38  381.56  684.94 
Баяжмалын дундаж агуулга (% Зэс)  21.34  21.69  21.57  21.59  21.63  21.50  22.75  22.19 
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:                 
Зэс (‘000 тонноор)  52.54  98.62  50.03  66.33  214.99  65.21  86.80  152.02 
Алт (‘000 унцаар)  46.88  89.64  50.39  66.32  206.35  61.53  97.50  159.03 
Мөнгө (‘000 унцаар)  362.66  673.44  324.58  425.91  1,423.93  402.73  549.59  952.32 
Металл авалт (%)                 
Зэс  80.88%  80.57%  83.16%  82.15%  81.64%  82.98%  86.36%  84.85 
Алт  57.21%  57.11%  62.00%  61.13%  59.50%  62.06%  68.38%  65.75 
Мөнгө  64.43%  63.21%  69.40%  67.53%  65.79%  69.69%  75.76%  73.02 
Борлуулсан баяжмал дахь металлууд:                 
Зэс (‘000 тонноор)  48.29  92.02  43.62  62.59  198.23  57.65  86.36 

 

144.02 

 

Алт (‘000 унцаар)  43.26  84.78  42.12  63.64  190.55  55.+-84  92.83 

 

148.67 

 

Мөнгө (‘000 унцаар)  316.56  588.41  272.98  382.26  1,243.64  338.39  514.03 

 

852.42 

 

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)  21,086.47  43,789.91  20,069.37  20,403.50  84,262.78  21,879.71  22,575.99 

 

44,455.70 

 

Борлуулсан баяжмал  236.30  444.81  216.07  301.82  962.70  281,971.67  403,951.58 

 

685,923.25