“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Барилгын төрөл бүрийн төслийн ажлыг захиалгаар гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх тухай тендерт Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)–ээ ирүүлэхийг урьж байна
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Компани нь дараах чиглэлээр захиалга авч ажил гүйцэтгэх чадвартай холбогдох тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн, чадварлаг баг бүхий зураг төслийн болон барилгын ерөнхий гүйцэтгэгчдийн сан бүрдүүлж, уг санд бүртгэлтэй компаниудын тоог нэмэгдүүлэхээр ОСИХ авч байна. Үүнд:
- Инженерийн зураг, төсөл, техник эдийн засгийн үнэлгээ,
- Уурхайн талбарт гүйцэтгэх барилгын ажлын төсөл,
- Үйлдвэрийн барилга байгууламжийн засвар, арчилгаа үйлчилгээ,
- Барилга байгууламж шинээр барих, засварлах, шинэчлэх ажлууд.
Гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
- Техникийн чадамжтай байх;
- Мэргэшсэн боловсон хүчин, стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй байх;
- Монгол Улсын хууль тогтоомж болон Оюу Толгойн стандартуудыг бүрэн дагаж мөрдөх,
- Ажлыг аюулгүй, чанартай, үр ашигтай гүйцэтгэх чадвартай байх.
Сонирхсон компаниуд доорх ангиллын аль нэгд эсвэл хэд хэдэн ангилалд бүртгүүлэх сонирхлоо илэрхийлэх боломжтой. Үүнд:
- Инженерийн зураг төсөл, судалгаа – Урьдчилсан ТЭЗҮ, ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл,
- Газар шорооны ажил ба барилга угсралт – Ерөнхий болон нарийвчилсан газар шорооны ажил, далан, зам барилга.
- Цахилгаан, багаж, автоматжуулалт – Суурилуулалт, шинэчлэл, туршилт тохируулга.
- Галын хамгаалалт, дохиоллын систем – Систем угсралт, суурилуулалт, ашиглалтад оруулах.
- Өндөр болон нам хүчдэл – Гэрэлтүүлэг, шугам сүлжээний засвар, шинэчлэл.
- Үйлдвэрлэлийн бус дэд бүтэц – Барилга, кэмп, нураалт, задлан буулгалт
- Инженер шугам сүлжээ – Агааржуулалт, туузан дамжуурга, шугам хоолой, ус зайлуулах систем.
- Үйлдвэрлэл, угсралт – Ган хийц, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт.
- Засвар шинэчлэлтийн ажил.
Дээрх ажлууд нь барилга угсралт, метал хийц, архитектур, механик, цахилгаан, хэмжилт, халаалт, агааржуулалтын систем, галын хамгаалалт, бетон цутгалт, геодези зэрэг холбогдох бүх чиглэлийг хамарна.
Хүлээгдэж буй үр дүн ба тавигдах шаардлагууд
Урьдчилан шалгарсан бүртгэлтэй компаниуд захиалгат ажлын тендерүүдэд уригдаж оролцох буюу үнийн санал өгөх боломжтой болох бөгөөд дараах чадвартай болохоо нотлон харуулна:
- Oюу Толгой компанийн болон Монгол улсын ХАБЭА‑ны шаардлагыг хангаж ажиллах;
- Тогтоосон хугацаа, төсөв, хүн/цагийн нормд багтаан ажлыг гүйцэтгэх;
- Монгол улсын Барилгын тухай хууль тогтоомж, Oюу Толгой компанийн техникийн шаардлагуудыг хангаж ажиллах,
- Мэргэшсэн ажиллах хүч, баталгаажсан тоног төхөөрөмж ашиглах.
1. Гүйцэтгэгчид тавигдах шаардлага
- Холбогдох тусгай зөвшөөрөл, лицензтэй байх;
- Мэргэшсэн инеженер, техникийн ажилтан зэрэг мэргэжлийн боловсон хүчинтэй байх
- Төсөлд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмтай байх;
- Үнийн санал авах хүсэлт, тодруулгад шуурхай хариу өгөх, шаардлагатай үед хүн хүч, тоног төхөөрөмжийг шуурхай байршуулж ажиллуулах чадвартай байх.
2. Ажлын байршил
Бүх ажил үйлчилгээ Оюу Толгой уурхайн талбарт болон холбогдох төслийн талбайд хийгдэнэ.
3. Материал хангамж
Гүйцэтгэгч нь өөрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаж, шаардагдах бараа материалыг ханган нийлүүлнэ (зарим материалыг Компаниас ханган нийлүүлж болох бөгөөд тухайн тендерт энэ талаар тодорхой мэдээлэл оруулна).
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган ОСИХ ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримт OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн системд хамгийн сүүлийн хэлбэрээр орсон бол ирүүлэх баримт бичигт тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрлүүд (хуулбар).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Уг мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oasis.ot.mn/ хаягаар бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн системээр дамжуулан 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Mэдээллийн уулзалт
Уг Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлттэй холбоотой мэдээлэл өгөх уулзалтууд доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд нээлттэй (урьдчилан бүртгэхгүй) оролцохыг урьж байна.
| № | Хаана | Хэзээ | Уулзалтын цаг |
| 1. | 15-р давхар, Моннис цамхаг, Улаанбаатар хот | 2026 оны 5 дугаар сарын 29-нд | 09:30 – 12:00 цагт |
| 2. | 15-р давхар, Моннис цамхаг, Улаанбаатар хот | Товыг жич зарлана | Товыг жич зарлана |
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГАЗАР
