“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Үл эвдэх сорилын дэмжлэг үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Гүйцэтгэгч нь Ил уурхайд ажиллаж буй хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд Үл эвдэх сорилын (NDT) үзлэг шалгалт хийх, бусад хяналт тавих чиглэлээр Хөрөнгийн хэвийн ажиллагааны багт дэмжлэг үзүүлэн нэмэлт хүн хүчээр хангаж ажиллах үүрэгтэй. Энэ нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, төлөвлөгдөөгүй зогсолтыг бууруулах, хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг сайжруулах үндсэн зорилготой.
Энэхүү гэрээний хамрах хүрээнд уг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л үйлчилгээ, холбогдох жижиг материал, тоног төхөөрөмж багтана. Ажлын цар хүрээнд дараах ажил үүрэг багтах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
1.1 Үзлэг шалгалтын аргачлал
- Үл эвдэх сорил (NDT):
- Хэт авианы төхөөрөмжөөр ханын зузаан хэмжих
- Гагнаас болон хагарлын үзлэг шалгалт
- Соронзон эдийн үзлэг шалгалт
- Үе шаттай хэв авианы шинжилгээ.
- Бүтцийн болон механик үзлэг шалгалт:
- Тоног төхөөрөмжийн арал, ачаалал даах хэсгийн шалгалт
- Явах эд ангийн төлөв байдлын үнэлгээ
- Гагнаасны бат бөхийн үнэлгээ
- Төлөв байдлын хяналт ба урьдчилан сэргийлэх үзлэг:
- Нүдэн үзлэг
- Хэт халалтыг илрүүлэх термографик шалгалт.
1.2 Тайлан боловсруулах
Гүйцэтгэгч нь Хөрөнгийн хэвийн ажиллагааны багийн зааварчилгааны дагуу, ахлах инженерүүд, мэргэжилтнүүдийн удирдлага дор техникийн тайлан боловсруулна.
Бүх тайлан болон техникийн зөвлөмжүүдийг Хөрөнгийн хэвийн ажиллагааны багийн ахлах инженерүүд, мэргэжилтнүүдээр албан ёсоор хянуулж, батлуулсан байх ёстой.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Холбогдох лиценз, тусгай зөвшөөрөл, түүний дотор лабораторийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээний хуулбар.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oasis.ot.mn/ хаягаар орж ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн Оюу мэдээллийн сан эсвэл OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР
