bg

Оролцох сонирхол хүлээн авах

    Хаягдал дугуй дахин боловсруулах үйлчилгээ үзүүлэх тухай

    Хэлтэс:
    Нээлтийн огноо: 2025/06/28 07:16
    Хаалтын огноо: 2025/01/10

    “Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит, туршлагатай компаниудыг Хаягдал дугуй дахин боловсруулах үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

    [“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

    Ажлын цар хүрээний мэдээлэл:

    Оюу Толгой компани хаягдал дугуй дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хаягдал дугуй боловсруулах үйлдвэрийн байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн төлөв байдал, хаягдал дугуй (тэр дундаа 63 инч хүртэл том оврын) боловсруулах нөөц бололцоо, хүчин чадал, байгаль орчинд ээлтэй, тогтвортой боловсруулах үйл ажиллагааны технологи, Оюу Толгой компанитай хэрхэн хамтран ажиллах сонирхолтой эсэх зэргийг судлах зорилгоор энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн урилгыг илгээж байна.

    Иймд сонирхсон ханган нийлүүлэгчид Ажлын цар хүрээний хэсэгт дурдсан техникийн мэдээлэл болон холбогдох бусад мэдээлэл, баримт бичгийг бэлтгэж ирүүлнэ үү.

    Ханган нийлүүлэгч нь дараах мэдээллийг заавал ирүүлнэ (санал болгож буй үйлчилгээтэй холбоотой доор дурдсанаас бусад мэдээллийг нэмэлтээр ирүүлэх боломжтой). Үүнд:

    1. Үйлдвэр тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл:
    • Компанийн ерөнхий танилцуулга мэдээлэл
    • Хаягдал дугуй боловсруулах үйлдвэр, байгууламжийн байршил
    • Үйлдвэрийн байгууламжийн одоогийн төлөв (үйл ажиллагаа жигдэрсэн, барилга угсралтын шатанд байгаа, төлөвлөлтийн шатанд байгаа гэх мэт), хаягдал дугуй боловсруулах үйл ажиллагааны үе шат (бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа, туршилт тохируулга хийгдэж байгаа гэх мэт). Барилга угсралт болон үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн хэмжээнд жигдэрснээс бусад төлөвт байгаа бол бүрэн үйл ажиллагааны шатанд хэзээ шилжих цаг хугацааны төлөвлөлтийн мэдээллийг мөн нэмж оруулна уу.
    • Хаягдал дугуй цуглуулах, тээвэрлэх, боловсруулах зэрэг үе шатуудад Оюу Толгой болон ханган нийлүүлэгч ямар үүрэг оролцоотой оролцох талаар танай зүгээс ямар саналтай байгаа вэ? Мөн санал болгож хаягдал дугуй боловсруулах чиглэлээр хамтран ажиллах хүрээнд Оюу Толгой компаниас ямар нэгэн дэмжлэг шаардлагатай болох уу?
    • Танай санал болгож буй хаягдал дугуй боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хууль эрхзүйн болоод бусад ямар нэгэн эрсдэл тухайн орон нутаг, үндэсний болоод олон улсын хэмжээнд үүсэх эсэх, тийм бол эрсдэлийг хэрхэн удирдах вэ?

    2. Техникийн үзүүлэлттэй холбоотой мэдээлэл:

    • Дахин боловсруулах боломжтой хаягдал дугуй болон бусад материалын мэдээлэл (хаягдал дугуй бол боловсруулах боломжтой овор хэмжээ, мөн бусад боловсруулах боломжит материал байгаа бол холбогдох мэдээлэл).
    • Боловсруулах хүчин чадлын мэдээлэл (өдөр, сар, жилээр, мөн тонн, тоо ширхгээр гэх мэт)
    • Дахин боловсруулах технологийн мэдээлэл (механик буюу металлыг ялгах, тээрэмдэх бутлах г.м, эсвэл механик болон химийн боловсруулалт гэх мэт).
    • Дахин боловсруулах үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүний мэдээлэл, энд мөн эцсийн бүтээгдэхүүнийг худалдан авах, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр үндэсний болоод гаднын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах бол уг хамтрагч талуудын мэдээлэл, дахин боловсруулалтаас гарсан бүтээгдэхүүн хаана, ямар зорилгоор хүргэгдэх зэрэг холбогдох мэдээллүүдийг нэмэлтээр оруулна уу.
    • Хаягдал дугуй болон боломжтой бусад материалыг хүлээн авахтай холбоотой тавигдах тусгай шаардлага, нөхцөл (жишээлбэл, урьдчилан буталж тээрэмдсэн бол хүлээн авахгүй гэх мэт) буюу хаягдал материалыг хүлээн авах тусгай нөхцөлтэй холбоотой мэдээлэл (хэрэв тийм нөхцөл, шаардлага байхгүй бол заавал дурдах шаардлагагүй).

     

    Шаардлагатай бичиг баримтууд:

    • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
    • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
    • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
    • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
    • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
      • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
      • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
      • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

    * Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

     

    Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

    •  Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
    • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2),
    • Байгаль орчны асуудал эрхэлсэн төв байгууллага зэрэг холбогдох эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлүүдийн хуулбар,
    • Сонирхол илэрхийлэхтэй холбоотой бусад нэмэлт бичиг баримтууд (хэрэв байгаа бол).

     

    Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

    Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 01-р сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

     

    Анхаарах зүйлс:

    • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
    • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
    • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
    • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
    • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

     

    “ОЮУ ТОЛГОЙ” ХХК

    ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР