“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Инженерийн зураг төслийн болон зохиогчийн хяналтын үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Оюу Толгой ХХК Хаягдлын сан 1 (ХС1) дээрх үйл ажиллагааг зогсоож, Хаягдлын сан 2 (ХС2)-г ашиглаж эхэлсэн. ХС1 нь ойролцоогоор 360 сая тонн хүдрийн хаягдал багтаах эзэлхүүнтэй, 2 км х 2 км хэмжээтэй, далангийн өндөр 70 метр бөгөөд 2023 онд хаагдсан.
ХС2 нь 2023 оны 12-р сард эхний үе шатыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн, 2024 оны 5-р сард бүрэн ашиглалтад орсон. ХС2-н барилгын ажил болон хаягдал хадгалах үйл ажиллагаа 11 жил үргэлжилнэ. Нийт хүчин чадал 420 сая тонн, далангийн өндөр нь ХС1-тэй ижил буюу 70 м байна.
Хаягдлын сангийн дотор шавар зүрхэвч болон материалд түгээмэл тархацтай барилгын материалыг ашигладаг, чулуун тулаасанд ил уурхайгаас гарсан хаягдал материалыг ашиглана. Хүлээн авч буй хаягдлын хэмжээ болон эрчимшил өндөртэй хур борооны үеийн нөхцөлийг хангахуйц эзэлхүүнтэй бөгөөд далангийн өсгөлтийг жил тутамд гадагш тэлэх аргачлалаар өсгөдөг.
Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу Толгой компанийн хаягдлын сангийн Инженерийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих үйлчилгээ үзүүлэх бөгөөд доорх ажил үүргийг гүйцэтгэнэ:
Ажил үүрэг 1: “Жил тутмын өсгөлтийн зураг төсөл болон тайлан”-г холбогдох зураг төсөл, техникийн үзүүлэлтийн хамт боловсруулж жилийн эцэст Оюу Толгой компанид хүлээлгэн өгнө.
Гэрээт компани нь ХС2-н 3, 4, 5 дугаар шатны зураг төслийг орчуулж холбогдох норм журам, стандартад нийцүүлэн (Монгол улсын зураг төслийн стандарт норм, форматад нийцүүлэн) бэлтгэж холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулсны үндсэн дээр барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл авна.
Ажил үүрэг 2: Гэрээт компани нь тухайн жилийн өсгөлтийн барилга угсралтын ажлын явцад талбайн хяналт тавьж зураг төслийн дагуух гүйцэтгэлийг шалгах, барилга угсралтын бичиг баримтад хяналт тавих үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр үзлэг шалгалтын үр дүнд барилга угсралтын ажлын зохиогчийн хяналтын жилийн тайланг гаргаж Оюу Толгой ХХК-д болон холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
Гэрээт компани нь зураг төслийн 3.2, 4.2, 5.2 тусгай зөвшөөрөлтэй компани байна.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хүсэлтдээ хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичигт тэмдэглэгээ хийж ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 12-р сарын 17-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернэт мэдээллийн сан, өөр бусад веб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР