bg

Оролцох сонирхол хүлээн авах

    Байгаль орчны аудитын үйлчилгээ үзүүлэх тухай

    Хэлтэс: Operations
    Нээлтийн огноо: 2026/03/12/ 15:00
    Хаалтын огноо: 2026/03/26

    “Оюу толгой” ХХК нь (цаашид “Компани” гэх) Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2 дугаар бүлгийн 101` дүгээр зүйлд заасны дагуу Байгаль орчны аудитын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудыг Байгаль орчны аудитын үйлчилгээ үзүүлэх тухай тендерт Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) ирүүлэхийг урьж байна.

    [“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

     

    Ажлын цар хүрээ:

    Компани нь энэхүү аудитыг мэргэжлийн эрх бүхий байгууллагуудаар хуулийн дагуу тогтмол хийлгэдэг бөгөөд 2024 онд хамгийн сүүлчийн аудит хийгдсэн болно. Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

    • 2024 оны аудитын дүгнэлтийг дахин шалгаж, тогтоосон зөрчлүүдийн хаалт, нотолгоог баталгаажуулах
    • Ус, агаар, хаягдал, биологийн олон янз байдал, хөрс, химийн бодисын хэрэглээ зэрэг чиглэл бүрээр аудит хийж, хууль эрх зүйн нийцлийг шалгах, үнэлэх
    • Хяналтын байгууллагуудад хүргүүлэхэд бэлэн Монгол болон Англи хэл дээр бүрэн техник аудитын тайланг боловсруулах
    • Зөрчлийг илрүүлж зөвлөмж, сайжруулалтын төлөвлөгөөг боловсруулах.

    Төслийн хугацаа:

     Ажил гүйцэтгэх хугацаа нийт 3,5 сар байх бөгөөд албан ёсны тайлан 2026 оны 08 дугаар сарын 15-ны байдлаар бэлэн болж 2026 оны 09 дүгээр сард тайлангийн танилцуулга хийгдсэн байна.

    Аудитын баг болон аудиторуудад тавигдах ур чадварын шаардлага

    Аудитын багт дараах чиглэлүүдээр мэргэшсэн аудиторууд байх шаардлагатай. Үүнд:

    • Ахлах аудитор
    • Ус, агаар, хөрс, ургамал, амьтан, биологийн олон янз байдал, дүйцүүлэн хамгаалал, химийн бодис, хог хаягдал, нөхөн сэргээлт чиглэл тус бүрээр мэргэшсэн аудиторууд байна.
    • Химийн бодис болон хог хаягдал зэрэг чиглэлүүдийг нэг аудитор хавсран гүйцэтгэх боломжтой.

    Аудитыг багт дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

    • Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөлтэй, сертификаттай байх,
    • Тухайн чиглэлээр мэргэшсэн байх,
    • Хууль эрх зүйн бүрэн мэдлэгтэй байх,
    • Хууль тогтоомжийн бүртгэл (legal register) боловсруулах туршлагатай байх,
    • Хяналт шалгалт, аудит, хууль эрх зүйн нийцлийн зөрүүний үнэлгээ (gap assessment) хийх чадвартай байх.
    • Монгол, Англи хэл дээр тайлан боловсруулах өндөр чадамжтай байх.

     

    Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган ОСИХ-ээ ирүүлнэ үү:

    Шаардлагатай бичиг баримтууд:

    • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
    • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
    • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
    • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
      • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
      • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
      • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

    * Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн системд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

    Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд

    • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
    • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт
    • Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийн хуулбар.

     

    Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Уг системд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oasis.ot.mn/ хаягаар бүртгүүлнэ үү.

    Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Монгол хэл дээр бэлтгэн OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан 2026 оны 03-р сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

    Анхаарах зүйлс:

    • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
    • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
    • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
    • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
    • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

     

    ОЮУ ТОЛГОЙХХК

    ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГАЗАР