Уул уурхайн инженер

Нээлтийн огноо: 2022-10-04
Хаалтын огноо: 2022-10-17 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Далд уурхай – Олборлолтын Инженерийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Энэхүү ажлын байр нь олон төрлийн техникийн мэдлэг болон үйл ажиллагааны багуудын хооронд дамжуулагч болдог тул дэлхийн жишигт нийцсэн блокчлон олборлох үйл ажиллагааг бий болгоход шаардагдах өргөн хүрээний үйл ажиллагаанд суралцах, оролцох хөгжлийн гайхалтай боломж юм.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны стандарт, процесс, журмыг дагаж мөрдөж байгаа эсэхэд уурхайн талбарт үзлэг хийж баталгаажуулах
  • Гаргасан ажлын төлөвлөгөөний эрсдэлийг тодорхойлж, бууруулж, удирдаж байгаа эсэхийг баталгаажуулах
  • Тактикийн хуваарь гаргах багт дэмжлэж үзүүлж, Олборлолтын түвшиний нэвтрэлт болон Босоо өрөмдлөгийн багуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, сар, долоо хоног тутмын болон ээлжийн төлөвлөгөөг биелүүлэхэд туслах
  • Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд олборлолтын гүйцэтгэл, хуваарьт нийцэж байгаа эсэхийг хянаж, тайлагнаж, сайжруулах боломжийг тодорхойлож, санал болгох
  • Техникийн үйлчилгээний хэлтэст үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, долоо хоног тутмын болон сар тутмын төлөвлөгөөг өндөр чанартай гаргахад туслах мэдээлэл хангах.
  • Төлөвлөлт, Гүйцэтгэл, Төслийн инженерийн чиг үүргийг гүйцэтгэх
  • Хүдэр буулгах юүлүр, Доогуур огтлох тэсэлгээ болон Босоо нэвтрэлтийн нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтэнд хяналт тавих
  • Хүдэр буулгах юүлүрийн тэсэлгээний ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэхийн тулд олборлолтын түвшин, тээвэрлэлтийн түвшний барилгын багтай уялдаа холбоотой ажиллаж, төлөвлөгөө гаргах
  • Олборлолтын Инженерийн багийн ажлын захиалгыг боловсруулж, уурхайн төлөвлөгөөнд оруулж, гүйцэтгэлд хяналт тавих
  • Ослын дүн шинжилгээ, эрсдлийн үнэлгээ, Аюулгүй ажиллагааны уулзалт, аудитад шаардлагатай үед оролцож, дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Autocad, Surpac, Deswik болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажилласан туршлага
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвар
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.