Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх тухай

Тендерийн дугаар: WS4661725643
Нээх огноо: 2024-07-01 09:00
Хаах огноо: 2024-07-22 15:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх тухай” Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь хилийн чанадаас Улаанбаатар, Оюу Толгой уурхайн чиглэлд дор дурдсан цар хүрээ бүхий олон улсын тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд ажлын цар хүрээ үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээний цар хүрээ:
    • Агаарын тээвэр - Ачааг байгаа газраас нь улс хооронд агаараар тээвэрлэн заасан газарт хүргэх,
    • Газрын тээвэр - Ачааг байгаа газраас нь улс хооронд газраар тээвэрлэн заасан газарт хүргэх,
    • Далайн тээвэр - Ачааг байгаа газраас нь улс хооронд далайгаар тээвэрлэн заасан газарт хүргэх,
    • Төмөр замын тээвэр - Ачааг байгаа газраас нь улс хооронд төмөр замаар тээвэрлэн заасан газарт хүргэх,
    • Экспортын тээвэр – Экспортын барааг Монгол улсаас тээвэрлэн хилийн чанад дах заасан газарт хүргэх,
    • Химийн болон аюултай ачааны тээвэр - Ачааг байгаа газраас нь улс хооронд тээвэрлэн заасан газарт хүргэх,
    • Овор их болон хэт хүнд ачааны тээвэр - Ачааг байгаа газраас нь улс хооронд тээвэрлэн заасан газарт хүргэх.
  • Дээрх ажлын цар хүрээ нь дараах үйлчилгээг багтаасан байна:

o Тухайн ачааг очиж авах, шалган хүлээж авах, ачааг зөөх, дотоодын тээвэрлэлт хийх, ачааны дагалдах бичиг баримтуудыг бэлдэх, гаргаж өгөх, явцын шуурхай мэдээ өгөх, чингэлэг дүүргэх, суллах, хоосон чингэлэг буцаах, түүний үнийн чөлөөлөлт хийх зэрэг үйлчилгээ.

o Мөн шаардлагатай тохиолдолд баталгаажуулах зарчмаар, ачаа дахин баглах, нэгтгэх, боох, цуглуулбар ачаа бүрдүүлэх, ачаа хүргэлтийн явцыг түргэвчлүүлэх, яаралтай тээвэрлэлт хийх, дотоод шуудан үйлчилгээ, ачааны биет үзлэг зэрэг нэмэлт үйлчилгээ.

  • Шаардагдах боловсон хүчин, нөөц:
    • Сургагдсан, туршлагатай, тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн ажиллах хүчин, удирдлагын багтай байх.
    • Туслан гүйцэтгэгч нарын жагсаалт (хэрэв байгаа бол).


Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2);
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар);
  • Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримт.


Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 7-р сарын 22-ны өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.