Дулааны станцад нүүрс тээвэрлэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Дулааны станцад нүүрс тээвэрлэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюу толгойн уурхайн Дулааны станцад нүүрс тээвэрлэн нийлүүлнэ.

1. Нүүрсний техникийн үзүүлэлт: ханган нийлүүлэгч нь доорх хүснэгт дэх үзүүлэлтийг хангасан шигшсэн, хог хаягдалгүй нүүрс нийлүүлнэ.


Нүүрсний үзүүлэлт

Төслийн утга

Хязгаар

Үнсний төслийн утга

Ерөнхий үзүүлэлт (%-иар илэрхийлэх)

Нийт чийг

10.5

4-17

17

Үнслэг

24.8

10-33

40

Дэгдэмхий эд

25.1

18 - 30

Холимог нүүрстөрөгчийн агууламж

39

35 - 55

Хүхэр

0.6

0.6 - 1.0

Элементийн бүтэц (% хатаалт, үнсгүй үед)

Нүүрстөрөгч

85.9

84 - 87

Устөрөгч

5.15

2.0 - 6.7

Азот

1.97

1.7 - 2.3

Хүхэр

0.96

0.8 - 1A

Хүчилтөрөгч

6

4.6 - 7.6

Хлор

0.02

0.01 - 0.03

Илчлэгийн хэмжээ

Нийт дулаан гаргах чадвар (kcal/kg-аар илэрхийлэх)

5394

4415 - 6205

Нийт дулаан гаргах чадвар (MJ/kg-аар илэрхийлэх)

22.6

18.5 – 26.0

18.5

Үнсний хайлах температур (агаарт хатаасан чийгийг багасгаснаар, °C)

Хайлах температур

1080

1080 - 1400

Зуурамтгай чанараа алдах температур

1110

1100 - 1400

Хөөх температур

1200

1200 - 1400

Урсах температур

1350

1300 - 1400

Нүүрсний ширхэглэл -Сонголт 1

Хамгийн том хэмжээ (мм)

10

Хамгийн жижиг хэмжээ (мм)

0

Нүүрсний ширхэглэл-Сонголт 2

Хамгийн том хэмжээ (мм)

150

Хамгийн жижиг хэмжээ (мм)

0


2. Нүүрс нийлүүлэх хуваарь: ОТ компаниас улирал тутам гаргаж өгсөн урьдчилсан төлөвлөгөөт хуваарийн дагуу нүүрс нийлүүлнэ.

3. Нүүрсний тээвэрлэлтийн шаардлага:

  • Жилд дундажаар 70,000 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байх,
  • Тээвэр хийх хангалттай тооны ачааны автомашинтай байх,
  • Автомашинууд Монгол улсын хууль дүрэм болон ОТ-н шаардлагыг хангасан байх,
  • Тээвэрлэлтийн машины тоог нэмэх, багасгах уян хатан нөхцөлтэй байх,
  • Тээвэрлэлтийн машины засвар үйлчилгээг бие даан хариуцах чадвартай байх,
  • Нүүрсний тээврийн цувааны ахлагч нь ОТ уурхайн цогцолборт нүүрс тээврийн цувааг хөтөч хийх эрхийн болон бусад шаардлагатай сургалтанд хамрагдах,
  • Нүүрсний нийлүүлэлт, тээвэрлэлт тасалдах үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай.

Ерөнхий шаардлагууд

  • Энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх.
  • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно.


Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт.

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар.


Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 07-р сарын 08-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР