Ханбогд суманд метал хийцийн үйлдвэрлэл болон гагнуурын үйлчилгээ үзүүлэх тухай

Тендерийн дугаар: WS4616361316
Нээх огноо: 2024-06-04 09:00
Хаах огноо: 2024-06-21 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Ханбогд суманд метал хийцийн үйлдвэрлэл болон гагнуурын үйлчилгээ үзүүлэх” тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

  • Ханган нийлүүлэгч нь “Оюу толгой”-н Уурхай болон Баяжуулах үйлдвэрт шаардлагатай төрөл бүрийн метал хийцийг Өмнөговь аймгийн Ханбогд сумаас нийлүүлэх шаардлагатай ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй: Үүнд:
    • Шаардлагатай металл хийцийг Ханбогд суманд үйлдвэрт үйлдвэрлэн нийлүүлэх
    • Шаардлагатай тохиолдолд дээр дурдсан металл хийцийг “Оюу толгой” уурхайн талбайд угсарч суурилуулах
    • Шаардлагатай тохиолдолд “Оюу толгой” уурхайн талбайд гагнуурын ажил хийх

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Баталгаажсан Санхүүгийн тайлан сүүлийн 1 жилийн (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2), хэрэв хамааралтай бол
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд (хэрэв бий бол)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 06 сарын 21-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Холбогдох мэдээллийн уулзалтыг доорхи хуваарийн дагуу зохион байгуулна. Бид сонирхсон аж ахуйн нэгж хувь хүмүүсийг ирж оролцохыг урьж байна. Мэдээллийн уулзалтад suppliersessions@ot.mn цахим хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.

  • Уулзалтын хөтөлбөрийг зөвхөн бүртгэл хийгдсэн хүмүүс рүү suppliersessions@ot.mn цахим хаягаар илгээнэ.
  • Нэг компани дээр хамгийн ихдээ 2 хүнийг уулзалтад бүртгэнэ.

Хаана

Хэзээ

Мэдээллийн уузалтад бүртгэж дуусах хугацаа

Бүртгэл хийх цахим хаяг

Өмнөговь аймаг Ханбогд сум, Иргэдийн хөгжлийн төв

2024 оны 6 дугаар сарын 17, 14:00цагт

2024 оны 6 дугаар сарын 14

suppliersessions@ot.mn

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.