Уурхайн талбарт хөнгөн тэрэгний засвар үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Оюу толгой-н уурхайн талбар дээр хөнгөн тэрэгний засвар үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

  • Гадарга болон гүний уурхайд байгаа техникүүдэд төлөвлөсөн болон төлөвлөөгүй засвар үйлчилгээ үзүүлэх ба үүнд хөдөлгүүр, цахилгаан дамжуулах эд анги, механик болон цахилгааны эд анги, хөргөлтийн систем, тоног төхөөрөмжийн бусад шаардлагатай засвар үйлчилгээ, оношилгоо зэрэг бүх төрлийн ажлыг гүйцэтгэнэ.
  • Бүх механикч нь хөдөлгөөнт төхөөрөмжийн цахилгааны аюулгүй байдлыг ханган ажиллах чадвартай байх ёстой бөгөөд аккумуляторын цахилгаан машин, дунд оврын тоног төхөөрөмжийг засварлах чадвартай байх ёстой.

Гол ажлууд:

  • Төлөвлөсөн засвар үйлчилгээ
  • Төлөвлөгөөгүй засвар үйлчилгээ
  • Эвдрэл гэмтэл засвар
  • Дуудлагаар үйлчилгээ үзүүлэх
  • Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт
  • Механик, цахилгаан, багаж хэрэгслийн эвдрэлийг оношлох

Тоног төхөөрөмжийн төрөл:

  • Хөнгөн тээврийн хэрэгсэл
  • Автобус
  • Замын машин тоног төхөөрөмж (Холигч, Усны машин, Самосвал, Ачааны машин, Праймер зөөгч, Чиргүүл, Галын машин)
  • Туслах тоног төхөөрөмж (Хөдөлгөөнт компрессор, Гэрэлтүүлгийн цамхаг, Компактор, Гагнуурын машин, Зөөврийн насос, Дизель халаагуур, Нарны чиргүүл гэх мэт)
  • Барилгын дунд оврын зөөврийн тоног төхөөрөмж (Компактор, Цас цэвэрлэгч, Бага оврын экскаватор, Ачигч гэх мэт)

Үйлчилгээнд шаардагдах нийт хүн хүч:

  • Гадарга: нийт 10 хүртэлх механикч/ авто цахилгаанчин
  • Гүн: 20 орчим ажилтан шаардлагатай

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Санал болгож буй ажиллах хүчний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 06 сарын 20-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР