Барилгын бүтээцийн инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай, тусгай зөвшөөрөлтөй мэргэшсэн компаниудыг “Барилгын бүтээцийн инженерчлэлийн үйлчилгээн үзүүлэх тухай” Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь одоо ашиглагдаж байгаа байгууламжийн барилгын дам нурууг солихтой холбоотой зураг төсөл, аюулгүй солих аргачлал боловсруулах зэргээр барилга бүтээцийн инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Үүнд:

  • Инженерийн шийдэл боловсруулж, хөгжүүлэх: зэврэлтийг арилгах, бүтээцийн дам нуруу, холболтыг бэхжүүлэх инженерингийн шийдэл боловруулах.
  • Зураг төсөл боловсруулах: санал болгож байгаа шийдэлтэй холбоотой дизайн зураг болон ажлын зураг боловсруулах.
  • Солих, шинэчлэх аргачлал боловсруулах: зэвэрсэн, гэмтсэн бүтцийн ганг солих, шинэчлэх, засварлах аргачлалын боловсруулах.
  • Материал, хүн хүч, тоног төхөөрөмжийн тооцоолол хийх: засварлах болон сольж шинэчлэх ажлын зардлын тооцоог хийх.

Үйлчилгээ үзүүлэгч нь дам нуруу, баганыг бүхэлд нь солихгүйгээр одоо байгаа байгууламжийн бүтцийн дам нуруу, холболтыг бэхжүүлэх, зэвэрсэн, гэмтсэн бүтцийн ганг богино хугацаанд засварлах, солих инженерийн шийдэл, аргачлалыг боловсруулна. Энэхүү төсөлд нягт, хөл хөдөлгөөн ихтэй газарт 12 метр хүртэлх урттай дам нурууг солих гэх мэт нарийн төвөгтэй ажлууд багтах бөгөөд барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр барилгын хязгаарлалтад нийцүүлсэн загвар дизайн гаргах шаардлагатай.

Төслийн нарийн төвөгтэй байдал, цар хүрээг харгалзан үзвэл тухайн үйлчилгээ үзүүлэгч нь уг ажлыг амжилттай дуусгахад хангалттай хэмжээний туршлага, хүн хүчний нөөцтэй байх шаардлагатай.

Нэмэлт техникийн мэдээллийг тендер шалгаруулалтын шатанд өгнө.


Дээрх ажлыг гүйцэтгэх сонирхолтой, мэргэшсэн ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Хийж гүйцэтгэсэн ижил төрлийн инженерингийн ажлын жагсаалт, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Олон улсын стандартын гэрчилгээ, итгэмжлэлийн хуулбар
  • Гол инженерүүдийн танилцуулга мэдэээлэл


Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 06-р сарын 12-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР