Уурхайн насжилтын хугацааны хүдрийн хаягдлын ТЭЗҮ-н өмнөх шатны судалгаа хийх үйлчилгээ үзүүлэх тухай

Тендерийн дугаар: WS4450733678
Нээх огноо: 2024-05-14 09:00
Хаах огноо: 2024-05-28 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Уурхайн насжилтын хугацааны хүдрийн хаягдлын ТЭЗҮ-н өмнөх шатны судалгааг хийх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь саяхан боловсруулсан “Тоо хэмжээний зэрэглэлийн” судалгаан дээр үндэслэн Уурхайн насжилтын хугацааны хүдрийн хаягдлын ТЭЗҮ-н өмнөх шатны судалгааг хийж гүйцэтгэнэ. Энэхүү судалгаагаар Хүдэрийн Хаягдлыг уурхайн насжилтын хугацаа дахь ТЭЗҮ-н өмнөх шатны зарим хувилбарт ОТ-н одоогийн ашиглалтын лицензийн талбайн гадна байрлах талбайнууд багтах бөгөөд ашиглалтын хугацаа тодорхойгүй байгааг харуулсан. ТЭЗҮ-н өмнөх шатны зураг төсөл нь Рио Тинтогийн D5 стандарт, Олон улсын хүдрийн хаягдалын менежментийн стандарт (GISTM), түүнчлэн Рио Тинтогийн холбогдох бусад стандарт, удирдамжид нийцсэн байх шаардлагатай.


Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичигт тэмдэглэгээ хийж ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Хүн хүч, мэргэжилтний танилцуулга.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернэт мэдээллийн сан, өөр бусад веб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.