Хүдэр зөөвөрлөх системийн байгууламжууд барьж байгуулах үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Хүдэр зөөвөрлөх системийн байгууламжууд барьж байгуулах үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Үйлчилгээ үзүүлэгч нь дор дурдсан үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

Ажлын цар хүрээ:

Оюу Толгойн уурхайн Олборлолтын болон тээвэрлэлтийн түвшний байгууламж болох Хүдэр зөөвөрлөх систем (ХЗС) барьж байгуулах ажлын цар хүрээнд ХЗС-д хамаарах бүхбайгууламж, олборлолтын түвшин дэх шигшүүр, хүдрийн бункер төдийгүй тээвэрлэлтийн түвшин дэх машинд хүдэр ачих байгууламжийнбарилга угсралтын ажлууд ордог. Мөн энэхүү ажлын цар хүрээнд Хойд Панел 2 ба Панел 1-ийн талбай дахь хосолмол болон гурвалсан асгах амсрын шигшүүр, хүдрийн бункер болон хүдэр ачих байгууламжийн барилга угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэх бөгөөд үүнд ХЗС-ийн барилга угсралтад хамаарах бүх ажил, түүний дотор газар шорооны ажил, бетон цутгалт, цементэн зуурмаг, ган хийцийн угсралт, механик угсралт суурилуулалт, цахилгааны болон багаж хэрэгслийн угсралт суурилуулалт, түүнчлэн ХЗС-ийг үр дүнтэй ажиллуулахад шаардлагатай туслах тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, тэдгээрийг шаардлагатай ажиллах хүчин, тоног төхөөрөмжөөр хангах ажил орно.

Гүйцэтгэгч нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ:

  • Компанийн гаргасан хуваарийн дагуу ажлыг төлөвлөх, дуусгахад шаардлагатай бүх удирдлага, барилга байгууламж, үйлчилгээ, ажиллах хүч, хяналт, тоног төхөөрөмж, хуваарьт үзлэг шалгалт, барилгын гар багаж хэрэгсэл, барилгын туслах тоног төхөөрөмж, хэрэглээний материалаар хангах.
  • Ажлын талбай, агуулахын талбай байгуулах.
  • Ажлын талбайн бэлтгэл, газар шорооны ажлыг гүйцэтгэх, газар тэгшлэх, нягтруулах, ул бетон дэвсэх, бетоны гадарга тэгшлэх, ус зайлуулах, урсац болон гүний усыг хянах.
  • Ажлын талбайн хэмжилт хийх, ажлыг зохион байгуулж гүйцэтгэх, үзлэг шалгалт хийх, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөхөд дэмжлэг үзүүлэх, аудит, чанарын баталгаажуулалт хийх зэрэг ажлыг аюулгүй гүйцэтгэх, цаг тухайд нь дуусгахад шаардлагатай бусад ажлуудыг хийж гүйцэтгэх.


Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2),
  • Тусгай зөвшөөрлүүд (хуулбар)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 2-р сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР