Мужааны үйлчилгээ үзүүлэх тухай (зөвхөн Ханбогд сумд бүртгэлтэй орон нутгийн ханган нийлүүлэгчдэд)

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий компаниудыг Мужааны үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтэд (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь гэрээний дагуу Оюу Толгой ХХК-ийн төлөөлөгчийн өгсөн ажлын даалгаврын дагуу модон эдлэл, модон тавилга үйлдвэрлэх үйлчилгээ үзүүлэх бөгөөд захиалсан бүтээгздэхүүнийг цаг хугацаанд нь чанартай үйлдвэрлэж нийлүүлэх үүрэгтэй.

Үйлчилгээ үзүүлэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумд байршилтай, өөрийн гэсэн мужааны цехтэй, мэргэжлийн ажилчидтай орон нутгийн аж ахуйн нэгж байх шаардлагатай бөгөөд Оюу Толгой компанийн хэлтэс газруудын зүгээс өгсөн модон тавилга хийлгэх, бэлэн тавилга засварлуулах, төрөл бүрийн модон эдлэл хийлгэх захиалгыг бие даан гүйцэтгэх чадвартай байна.

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Ханбогд сумын ханган нийлүүлэгчдэд хамааралтай болно. Оюу толгой компанийн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогад заасны дагуу доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг Ханбогд сумын ханган нийлүүлэгч гэнэ. Үүнд:
    • Ханбогд суманд бүртгэлтэй байх,
    • Ханбогд суманд бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол улсын иргэд байх,
    • Тухайн байгууллагын төв эсхүл орон салбар нь Өмнөговь аймагт болон Ханбогд суманд бүртгэлтэй, “Оюу толгой” ХХК-ийн гэрээт байгууллага байх.
  • Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аж ахуйн нэгжийг Ханбогд сумын захиргааны тодорхойлолтод тулгуурлан сонгон шалгаруулалтаас хасч болно.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт, худалдан авалтын бодлого болон бусад холбогдох бусад нэмэлт мэдээллийн талаар манай http://ot.mn/suppliers/хаягаар танилцана уу.


Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага,танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр шаардсан материалын дагуу бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 01-р сарын 29-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР