СУУРИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛУУЛАХ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХЭД ЗОРИУЛСАН АЖИЛЛАХ ХҮЧ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит, туршлагатай компаниудыг Суурин тоног төхөөрөмж ажиллуулах, засвар үйлчилгээ хийхэд зориулсан ажиллах хүч ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь гэрээт хугацааны турш Баяжуулах үйлдвэр, гүний уурхайн үндсэн суурин тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах болон тэдгээрт засвар үйлчилгээ үзүүлэх чадвартай, уурхайд байрлаж ажиллах боломжтой ажиллах хүчнээр тогтвортой хангах шаардлагатай. Үүнд:

  • Гүний уурхайн бутлуур, конвейрын системийн оператор (цахилгаанчны мэргэжил, ур чадвартай бол давуу талтай);
  • Гүний уурхайн cуурин тоног төхөөрөмжийн засварын механикч;
  • Баяжуулах үйлдвэрийн шугам хоолой, хаалт хавхлагийн болон бусад суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэргээн засварлалт хийх механикч, гагнуурчин, шатчин, ЭМААБО ажилтан, ахлах ажилтан.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, баримт бичгийг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин (50-аас дээш тооны ажиллах хүч ханган нийлүүлэх боломжтой байх)*.

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга;
  • Ажиллах хүчний анкет, танилцуулга (суурин тоног төхөөрмжийн үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ, сэргээн засварлалт хийх ур чадвартай ажиллах хүчинтэй байх);
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2).

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР