Оюу Толгой уурхайн Хүлэмжийн хийн ялгарлын Хамрах хүрээ-3-г тооцоолох үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу Толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Оюу Толгой уурхайн Хүлэмжийн хийн ялгарлыг (Хамрах хүрээ 3) тооцоолох үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ханган нийлүүлэгч нь Оюу Толгой уурхайн Хүлэмжийн хийн ялгарлын Хамрах хүрээ 3-ыг тооцоолох үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох аргачлал боловсруулах үйлчилгээг үзүүлэх бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

Хүлэмжийн хийн ялгарлын хамрах хүрээ 3-ийн суурь үзүүлэлтийг бий болгох нь Оюу Толгой ханган нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.

  • Үндсэн мэдээлэл цуглуулан боловсруулах,
  • ОТ уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд материал нийлүүлэх явцтай шууд бус байдлаар холбогдох шат дамжлагуудын хүрээнд үүсэх хүлэмжийн хийн ялгарлын хамрах хүрээ 3-т хамаарагдах эх үүсвэрүүдийг тодорхойлох,
  • Хүлэмжийн хийн ялгарлыг нь тооцоолох боломжгүй эх үүсвэрүүдийг тодотгох. Түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийг санал болгох,
  • Анхан шатны өгөгдөл цуглуулах явцад гарч болох алдаануудыг тодорхойлох, тэдгээрийг үнэлэх,
  • Боловсруулсан мэдээлэл дээр үндэслэн ажлын хамрах хүрээг тодорхойлох,
  • Олон улсад түгээмэл ашиглагддаг хүлэмжийн хийн ялгарлын хамрах хүрээ 3-г тооцоолох стандарт модел, аргачлалуудыг судлах. Үүнтэй уялдуулан ОТ уурхайн онцлогт таарах загвар аргачлалыг боловсруулах, үндэслэлээ тодотгох,
  • ОТ ханган нийлүүлэгчидтэй хамааралтай хүлэмжийн хийн ялгарлын тооцооны мэдээлэл цуглуулах,
  • ОТ ханган нийлүүлэгчийн хүлэмжийн хийн ялгарлалаа мэдээлэх ерөнхий стандарт загвар гаргах,
  • Хүлэмжийн хийн тооцооллын аргачлалыг эцсийн хэрэглэгчтэй ярилцаж, зөвлөлдөх,
  • Боловсруулсан мэдээлэл дээр үндэслэн хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох,
  • Мэдээлэлийн зөрүү байгаа эсэхийг тодорхойлох,
  • Тооцооллын алдааг үнэлж нарийвчлалыг тодорхойлох. Цаашид тооцооллын алдааг бууруулж нарийвчлалыг сайжруулах стратеги, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг санал болгох,
  • Хамрах хүрээ-3 -ийнхүлэмжийн хийн ялгаруулалтын мэдээллийн үнэн зөв байдлыг тодорхойлох,
  • Дараагийн шатанд авч хэрэгжүүлэх зөвлөмж бүхий эцсийн тайлан гаргах.

Хамрах хүрээ 3 хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

  • Тооцооллын аргачлал, үндэслэл
  • Мэдээлэл цуглуулах төрөл болон хамрах хүрээ
  • Хамрах хүрээ 3-ын тооцоолол болон зүйлчлэл
  • Өгөгдөл, мэдээлэлийн үнэн зөв байдал
  • Өгөгдөл цуглуулах явцад гарах алдааны үнэлгээ
  • Тодорхойлогдсон мэдээлэлийн зөрүүтэй байдал болон дүн шинжилгээ
  • Тооцооллын алдааны үнэлгээ
  • Ажлын үндсэн дүн шинжилгээ болон үндсэн санамж
  • Дүгнэлт, дараагийн алхамуудын зөвлөмж.

Ханган нийүүлэгч доор дурьдсан холбоосд заасан стандартууд болон зөвлөмжийг ашиглана.

https://ghgprotocol.org.

Ханган нийлүүлэгч нь эцсийн хэрэгчлэгчтэй зөвшилцөн өөр стандартын багцыг санал болгож болно:

  • Аж ахуйн нэгжийн бүртгэл тооцоо болон тайлагнах стандарт.
  • Аж ахуйн нэгжийн хүлэмжийн хийн үнэлгээний сүлжээ протокол (Хүлэмжийн хийн ялгарлын Хамрах хүрээ 3).
  • Хүлэмжийн хийн ялгарлын Хамрах хүрээ 3-ийг тооцоолох техникийн зөвлөмж, мөн бүртгэл тооцоо болон тайлагнах стандарт.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 11 дүгээр сарын 27-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР