Оюу Толгой уурхайн талбарын Зүүн хаалганы хэсгийг нүүлгэн шилжүүлэх, түүнтэй холбоотой зам, дэд бүтэц, барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах үйлчилгээ үзүүлэх тухай
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Оюу Толгой уурхайн талбарын Зүүн хаалганы хэсгийг нүүлгэн шилжүүлэх, зам, дэд бүтэц, барилга байгууламж барьж ашиглалтад хүлээлгэн өгөх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Ажлын цар хүрээ нь дараах үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ:
- Ажилчдын түр амрах барилга байгууламж барих болон дэд бүтэцийн ажил
- Газар шороо, замын, зогсоол, давуулах далангийн ажил.
Ханган нийлүүлэгч нь Зүүн хаалганы хэсгийг нүүлгэн шилжүүлэх, түүнтэй холбоотой зам, дэд бүтэц, барилга байгууламж барих, ашиглалтанд оруулж, байгууламжийг бүхэлд нь хүлээлгэн өгөх үйлчилгээг үзүүлэх бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:
- Ажилчдын түр амрах барилга байгууламж барих,
- Цахилгаан хангамж, угсралтын ажил (байнгын эрчим хүчний нөөцтэй нарны цахилгаан эх үүсгүүрийн систем) гүйцэтгэх,
- Хяналтын камер, интернет, дотоод сүлжээ суурилуулах,
- Амрах байрны халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир усны шугамын угсралтын ажил хийх,
- Гадна талбайн тохижилт болон явган зорчигчийн замын ажил хийх,
- Харуулын байр, хүнд даацын тээврийн хэрэгслийн жинлүүр, шалган нэвтрүүлэх хяналтын байр нүүлгэн шилжүүлэх,
- Газар шорооны ажил хийх (сайжруулсан шороон зам, Ундайн гол дагуу давуулах далан, гадна ба дотор зогсоол барих),
- Шинэ хойд хаалганаас төв замтай холбогдох түр шороон зам тавих ажлууд орно.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Барилга байгууламжийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хуулбар
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР