Хэвлэх төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Хэвлэх төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

ОТ нь 200 гаруй Xerox загварын олон үйлдэлт принтер буюу хэвлэх төхөөрөмж ашигладаг. Үүнээс 43% нь өнгөт, үлдсэн 67% нь хар, цагаан принтер байна. Эдгээр нь үнэмлэх уншигчаар дамжуулан аюулгүй хэвлэх, сканердах (имэйлээр болон OneDrive руу хуулах) болон олшруулах үйлдлийг бүрэн удирдлагатайгаар хийхээс гадна ашиглалтын тайлангуудыг авах боломжтой байдаг.

Үйлчилгээ үзүүлэгч нь захиалагчийн зүгээс тавигдсан шаардлагын дагуу олон үйлдэлт принтерээр аюулгүй хэвлэх, сканнердах ( OneDrive руу хадгалах)болон олшруулах үйлчилгээг үзүүлэх шаардлагатай.

Дараах нэмэлт шаардлага тавигдана:

  • Хор болон сэлбэгийг цаг тухайд нь хүргэх,
  • Худалдан авалтын дараах засвар үйлчилгээ,
  • Засвар үйлчилгээний тайлан, түүний сэлбэг хэрэгслийн захиалгыг байнга хянах,
  • Хэрэглэгчид тусгайлан зориулсан ажилтантай байх,
  • Яаралтай хүргэх уян хатан зохицуулалт хийх,
  • Хэрэглээнд нийцсэн хор болон сэлбэгийн нөөцтэй байх,
  • Хорны түвшин мэдээллэх системтэй байх шаардлагатай.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ (хуулбар).

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид хүсэлтээ шаардлагатай бичиг баримтын хамт Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн OTRFxBox@ot.mn хаягаар дамжуулан 2023 оны 11 дугаар сарын 24-ны өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР