Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн тохижуулахад зориулсан хэрэгслүүд нийлүүлэх тухай
“Рио Тинто Монгол” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Улаанбаатар хотын Үндэсний соёл, амралтын хүрээлэнг сэргээн тохижуулахад зориулсан хэрэгслүүд нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь тусгайлан өгөгдсөн загвар бүхий дараах төхөөрөмж, тохижилтын хэрэгслийг нийлүүлж суурилуулах үүрэгтэй:
1. 2 хүртэлх бага насны хүүхдүүдийн тоглоомын булан
- Театр ба хөгжимт самбар
- Тоглох ба суралцах самбар
- Дүүжин савлуур
- Пүрштэй савлуулагч
- Савлуур
2. 3-5 насны хүүхдүүдийн ажиглалтын булан
- Баялаг бүтээгч
- Элсээр тоглох ширээ
- Экскаватор
- Эргэдэг тавцан
3. 6-аас дээш насны хүүхдүүдийн хөдөлгөөнт тоглоомын булан
- Шат, гулсууртай саравч
- Гулсуур
- Гурвалсан турник
- Тэнцвэрийн тулгууртай тоглоом
- Модон гүүр
- Хос савлуур
- Авирдаг пирамид
- Буухиа тоглоом
- Өлгөдөг олсон тор
- Дүүжин гүүр
- Авирдаг тор
- Үлгэрийн сэнтий
4. Тохижилт, чимэглэл
- Түшлэгтэй модон сандал
- Саравч
- Хос модон сандал 770 х 650 х 2200 мм
- Хэлхээ модон сандал 770 х 650 х 3020 мм
- Шатартай модон ширээ сандал 780 х 640 х 1380 мм
- Модон ширээ сандал 770 х 1200 х 1380 мм
- Байгалийн модон суудал 500 х 600 x 2400 мм
- Байгалийн хожуулан суудал 400 х 400 мм
- Байгалийн чулуу 600 х 2000 мм
- Байгалийн чулуу 800 х 1700 мм
- Бистро сандал (эвхэгддэг, зөөвөрлөх боломжтой сандал)
- Бистро ширээ (эвхэгддyэг, зөөвөрлөх боломжтой сандал)
5. Хогийн сав
- Хогийн сав (Савтайгаа) 1180 х 590 х 570 мм
- Тэжээвэр амьтны хог хаягдлын сав 450 х 450 х 1350 мм
- Тамхины хогийн сав 260 х 260 х 980 мм
- Хог хаягдлыг цуглуулах сав 700 х 505 х 1100 мм
- Хог хаягдлыг цуглуулах сав 1500 х 1200 мм
- Хог хаягдал цуглуулах савны хашаа 4500 х 1200 х 2150 мм
6. Унадаг дугуйн зогсоол 710 х 540 х 186 мм
7. Мананжуулагч.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 10 дугаар сарын 09-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“РИО ТИНТО МОНГОЛ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР
.