Ханбумбат нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, менежментийн үйлчилгээ үзүүлэх тухай
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Ханбумбат нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, менежментийн үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь Аэронавигаци, аэродромын удирдлага, аюулгүй байдлын үйлчилгээний дараах ажлуудыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:- Монгол улсын иргэний нисэхийн багц дүрмийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан иргэний нисэхийн үйлчилгээг жишиг стандартын дагуу үзүүлэх, иргэний нисэхийн багц дүрмийн хэрэгжилтийг хангах, нисэх буудлын үйл ажиллагааг иргэний нисэхийн бодлого зохицуулалтын дагуу хэрэгжүүлэх;
- Агаарын тээврийн үйлчилгээг зохицуулах, аюулгүй, үр дүнтэй менежментээр хангах;
- Шаардлагатай бүхий л үйлчилгээ, үйл явц болон тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, аттестатчлал, зөвшөөрөл зохицуулалтыг хариуцах;
- Нисэх буудал болон аэродромын өдөр тутмын үйл ажиллагаа, хамгаалагдсан бүс болон нийтийн эзэмшлийн бүс дэх бүхий л үйл ажиллагаа болон аюулгүй ажиллагааг хангах;
- Нислэгийн мэдээллийн бүсийн агаарын тээврийн хяналтын үйлчилгээгээр хангах;
- Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээгээр хангах;
- Нисэх буудлын гэнэтийн ослын төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хөтөлбөрүүдийн нэгдмэл байдлыг хангаж орчин үед мөрдөгдөж буй олон улсын болон Монгол Улсын иргэний нисэхийн стандартыг мөрдлөг болгох;
- Аэродромын зурвас, явгалах зам, агаарын хөлгийн зогсоолын талбай перрон, агаарын хөдөлгөөний хяналтын цамхаг зэрэг байгууламжийн засвар үйлчилгээг гүйцэтгэх;
- Аэродромын хөөрч буух зурвас, яваглах зам болон агаарын хөлгийн зогсоолын тэмдэглэгээг сэргээн будах.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт
- Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн дүрэм ИНД-139-ийн дагуу Аэродромын гэрчилгээ
- Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн дүрэм ИНД-140-ийн дагуу Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ
- Бусад шаардлагатай гэрчилгээнүүд
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 10 дугаар сарын 05-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР
.