Ил болон далд уурхайд тэсрэх бодис ханган нийлүүлэх, тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Ил болон далд уурхайд тэсрэх бодис ханган нийлүүлэх, тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
1-Р ХЭСЭГ. ДАЛД УУРХАЙ ДАХ АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ
Ханган нийлүүлэгч нь Далд уурхайн үйл ажиллагаанд хэрэглэгдэх хөндлөн малталтын ажил,босоо амны нэвтрэлтийн ажил, нэмэлт тэсэлгээ, бөөн малталтын тэсэлгээ, огтлох малталтын тэсэлгээ, хүдэр буулгуурын малталтын тэсэлгээ ажилд зориулж дараах шаардлагыг хангасан тэсрэх бодис нийлүүлэх болон тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Далд уурхайн бүтээн байгуулалт, босоо ам малтах болон Компанийн шаардлагын дагуу хийгдэх бусад тэсэлгээний ажилдтохиромжтой усанд тэсвэртэй тэсрэх бодис (усан гель) үйлдвэрлэх,
- Үйлдвэрлэсэн тэсрэх бодисыг босоо амны цамхагт Компаниас заасан тоо хэмжээгээр, заасан хугацаанд хүргэж байршуулах,
- Тэсэлгээний систем болон бусад нэмэлт хэрэгсэл (электрон тэсэлгээний бүтээглдэхүүн) нийлүүлэх,
- Далд уурхайд тэсэлгээний үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай үндсэн машин тоноглол, тоног төхөөрөмжийг ажиллуулах /энд насосоор шахагдсан тэсрэх бодисыг холих, хүргэх зэрэг ажил орно/,
- Төслийн талбай дээр Монгол улсын бүхий л холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль тогтоомжид заасан шаардлагуудад нийцсэн тэсрэх бодисын агуулах ажиллуулж тэсрэх бодисын хадгалалт хамгаалалтыг удирдаж ажиллах,
- Тэсэлгээний үйл ажиллагаанд бүх талын техникийн туслалцаа үзүүлэх.
2-Р ХЭСЭГ. ИЛ УУРХАЙ ДАХ АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ
Ханган нийлүүлэгч нь Ил уурхайн тэсэлгээний ажилд хэрэглэгддэг байнгын хана (хүрээ) гүйцээх тэсэлгээ, үйлдвэрлэлийн тэсэлгээ болон байнгын хана гаргах (хүрээ гаргах) тэсэлгээний ажилд шаардлагатай дараах шаардлагыг хангасан тэсрэх бодис нийлүүлэх, тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх бөгөөд эдгээрээр хязгаардлагдахгүй:
- Төслийн талбай дах тэсрэх бодис үйлдвэрлэлийн байгууламжийг ашиглан усанд тэсвэртэй тэсрэх бодис үйлдвэрлэх,
- Үйлдвэрлэсэн тэсрэх бодисыг Компаний гаргасан уурхайн загвар төлөвлөгөөнд заасны дагуу холбогдох тэсэлгээний цооногт хүргэх, байршуулах,
- Уурхайн загварт нийцсэн тэсэлгээний систем болон бусад нэмэлт хэрэгсэл (электрон тэсэлгээний бүтээглдэхүүн) нийлүүлэх,
- Тэсрэх бодис үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн машин тоноглол, тоног төхөөрөмжийг ажиллуулах,
- Төслийн талбай дээр Монгол улсын бүхий л холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль тогтоомжид заасан шаардлагуудад нийцсэн тэсрэх бодисын агуулах ажиллуулж тэсрэх бодисын хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллах,
- Тэсэлгээний үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
- Аливаа нэмэлт асуулгын үед компанийг төлөөлж харилцах эрх бүхий гол хүний холбоо барих хаягын мэдээлэл
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, хүчин чадал, чадварын танилцуулга (ханган нийлүүлэлтийн тасралтгүй байдал, аюулгүй ажиллагаа, техникийн туслалцаа, хууль тогтоомжийн хэрэгжилт гэх мэт)
- Далд болон ил уурхайн ажлын цар хүрээг хослон гүйцэтгэх чадамж, хүчин чадлын мэдэгдэл:
- Компанийн уурхайн үйл ажиллагааны нөхцөл, зорилгод нийцсэн төрөл бүрийн тэсрэх бодис нийлүүлэх,
- Компанийн ажилчид хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн нийлүүлэх,
- Компаниас гаргасан хуваарийн дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх, Ил болон далд уурхайн үйл ажиллагаанд тохирсон тэсэлгээний систем нийлүүлэх,
- Ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулахад шаардлагатай хангалттай тооны мэргэжлийн боловсон хүчинтэй байх,
- Ил болон далд уурхайн үйл ажиллагаанд хэрэглэснээр нэмүү өртөг бий болгох чадамжтай байх,
- Нийлүүлэлтийн сүлжээний үр ашигтай удирдлагатай, үр дүнтэй дотоодын систем, процесстэй байх,
- Тэсрэх бодис нийлүүлж тэсэлгээний үйлчилгээ үзүүлж байсан туршлага сайтай, өмнөх туршлага, гүйцэтгэлийн нотлогдсон түүхтэй байх,
- Гадаадын компаниуд тухайн ажил үүргийг холбогдох хууль тогтоомж болон Компаний бодлого журмын дагуу гүйцэтгэхийн тулд Монгол улсын үндэсний ханган нийлүүлэгчтэй хамтрах шаардлагатай.
- Түүхий эд болон бусад бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж нийлүүлэх боломж бололцоо.
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрлүүд (тэсрэх бодис импортлох, хадгалах, тээвэрлэх, бөөнөөр худалдах болон тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх)
- Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримтууд
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи хэл дээр бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 10 дугаар сарын 05-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР
.