ЭМААБОХХ, өндөр эрсдэлийн болон жолооны сургалтын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг ЭМААБОХХ (Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин, Хуулийн хэрэгжилт), өндөр эрсдэлийн болон жолооны сургалтын үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах ЭМААБОХХ, Өндөр эрсдэлийн болон жолооны сургалтуудыг Оюу Толгойн уурхайн талбарт зохион байгуулж явуулна. Үйлчилгээ үзүүлэгч нь сургалтын бүртгэл хийх, сургалтын ажлыг удирдан зохицуулах, сургалт явуулах үүрэгтэй. Үүнд доорх сургалтууд багтах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

ЭМААБОХХ-ийн сургалтууд:

  • OT Ажлын өмнөх аюул эрсдэлийн үнэлгээ
  • OT Ноцтой эрсдэлийн удирдлага
  • OT Тусгаарлалт
  • OT Галын аюулгүй байдал
  • OT Ажил гүйцэтгэх зөвшөөрөл олголт
  • OT Ажлын стандарт журам
  • OT 1 дүгээр түвшний ослын удирдлага
  • OT Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж
  • OT Алжаал ядаргааны удирдлага
  • ОТ Эрсдэлийг үзүүлэн таниулах үзүүлбэр
  • ОТ Аюулыг таниулах төвийн үзүүлбэр

Өндөр эрсдэлийн сургалтууд:

  • OT Өндөрт ажиллах
  • OT Өндөрт ажиллах тоног төхөөрөмжийн шалгалт
  • ОТ Хөдөлгүүрийн албадан асаалт
  • OT Хязгаарлагдмал орчин
  • OT Өндөр хэмд гүйцэтгэх ажлууд
  • OT Хийн хяналт, шалгалт
  • OT Бамп тест (агаарын найрлага шалгагч багажны хэвийн ажиллагааг шалгах),
  • OT Ухалт малталт ба нэвтрэлт
  • OT Барилгын шат угсралт (анхан ба дунд шат)
  • OT Оосорлолт
  • OT Сэрээт ачигчийн оператор
  • OT Дугуйт ачигчийн оператор
  • OT Өргөгч тавцангийн оператор
  • OT Манипуляторт краны оператор
  • OT Гүүрэн краны оператор
  • OT Дохиочин
  • МААБОХХ болон Өндөр эрсдэлийн бусад шинэ сургалтууд

Бүх сургалт Монгол улсын ХАБЭА-ийн хуулинд болон ОТ компанийн Аюулгүй ажиллагааны стандартуудад нийцсэн байна.

Жолооны сургалтууд:

  • A, B, C, D, E ангиллын жолооны сургалтуудыг ОТ сайт дээр (шаардлагатай тохиолдолд Улаанбаатарт) явуулна.


Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Сургалтын сертификатууд.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 09-р сарын 21-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР