МХЕГ-ын тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн эрх олгох сургалтын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай ханган нийлүүлэгчдийг МХЕГ-ын тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн эрх олгох сургалтын үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу Толгой компанийн ажилтнуудад зориулсан кран, өргөх тоног төхөөрөмжийн оператор, оосорлогч, дохиочин, шат угсрагч зэрэг МХЕГ-аас баталгаажуулах шаардлагатай мэргэжлийн эрх олгох ба эрх сунгах давтан сургалтуудыг явуулна.

Тавигдах шаардлагууд:

  1. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны хүрээлэнгийн Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ болон доорх чиглэлийн мэргэжлийн сургалтуудыг явуулах тусгай зөвшөөрөлтэй байх:
  • Хяналт хариуцагчийн мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Краны бүрэн байдал хариуцагчийн мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Авто краны операторийн мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Гүүрэн краны операторийн мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Манипуляторт краны операторийн мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Оосорлогч-дохиочины мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Сагстай өргөгчийн операторийн мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Сэрээт ачигчийн операторийн мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Бүх түвшиний барилгын шат угсрагч мэргэжлийн үнэмлэх олгох
  • Далд уурхайн өргүүрийн операторийн мэргэжлийн үнэмлэх олгох ба давтан сургалт
  • Шингэний системт өргүүрийн оператор /ээлжит давтан сургалт/
  • Даралтат савтай харьцаж ажиллах ажилтны сургалт
  • Бетон зуурмаг шахуургат төхөөрөмжийн операторын сургалт
  • Огтлох, тасдагчын мэргэжлийн сургалт
  • Өргөх зөөх механизмын техникчийн сургалт
  • Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторын сургалт.

2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам: Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү мэндийн төвөөс Далд уурхайн аюулгүй ажиллагааны, ялангуяа тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны тусгай сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй бол давуу тал болно.

3. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам: Сургагч нар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны хүрээлэнгээс олгосон Мэргэжлийн боловсролын гэрчилгээ эсвэл түүнтэй дүйцэх багшлах эрхийн зөвшөөрөлтэй байх.

4. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр: Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, аргачлалын чиглэлээр мэргэшсэн үндэсний болон бүс нутгийн төвүүдийн хянан баталгаажуулалтад орсон байх.

5. Хяналтын байгууллагаар баталсан хөтөлбөртэй байх: Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.16-т заасан удирдамжийг мөрдөх.


Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 9-р сарын 22-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР