Барилгын бүтэц, хийцийн бүрэн бүтэн байдлын үзлэг шалгалтын үйлчилгээ үзүүлэх тухай
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Барилгын бүтэц, хийцийн бүрэн бүтэн байдлын үзлэг шалгалтын үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Үйлчилгээ үзүүлэгч нь тус Компанийн байнгын болон түр барилга байгууламжуудад техникийн үзлэг шалгалтын үйлчилгээ үзүүлнэ. Үзлэг шалгалтын зорилго нь барилгын бүтэц, хийцийн бүрэн бүтэн байдал, тогтвортой, урт хугацаанд ашиглахад өнөөгийн нөхцөл байдлыг зөв тодорхойлон шаардлагатай арга хэмжээг цаг хугацаанд авч хэрэгжүүлэхэд оршино. Үүнд:
- Барилгын бүтэц, хийцийн аюулгүй ажиллагаа, тогтвортой байдал болон ерөнхий нөхцөл байдлын үнэлгээг гадна үзлэг болон үл эвдэх сорилын аргаар (бетоны үл эвдэх сорил) хуулийн болон компанийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх бөгөөд эдгээр аргачлалаар хязгаарлагдахгүй. Бүрэн бүтэн байдлын үнэлгээнд барилга байгууламжууд, тэдгээрийн үндсэн төмөр хийц, бетон хийц, гүүр болон туузан дамжуургын бүтэц, хийцүүд, зам, босоо амны цамхаг, яндан болон бусад чухал хийцүүд хамаарна.
- Үзлэг шалгалтаар илрүүлсэн үл нийцэл, эвдрэл гэмтэл болон болзошгүй ноцтой эрсдэлийг тухай бүрт нь бүртгэж, мэдээлэх.
- Үзлэг шалгалтын тайлан болон засварын зөвлөмжийг үйлчлүүлэгч талд тодорхой ойлгомжтой байдлаар цаг алдалгүй мэдэгдэх.
- Барилгын бүтэц, хийцийн үнэлгээг цаашид ямар давтамж, аргачлалаар хийж гүйцэтгэх талаар үр дүнтэй тогтмол үзлэг шалгалтын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж санал болгох.
- Монгол улсын зохих хууль тогтоомж болон Компанийн шаардлагад нийцсэн үзлэг шалгалт хийхэд шаардлагатай хэмжих багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх.
- Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам болон Компанийн дүрэм журам, шаардлагуудыг мөрдөж ажиллах.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсаргаж ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийж ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Шаардлагатай тусгай зөвшөөрлүүд
- MNS ISO/IEC 17020:2013 стандартын итгэмжлэл
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 9 дүгээр сарын 27-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Компани хүлээж авахгүй.
- Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР
.