Тээрэм, бутлуур, урсгуурын цутгамал хуяг ханган нийлүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит, туршлагатай компаниудыг “Тээрэм, бутлуур, урсгуурын цутгамал хуяг ханган нийлүүлэх”-тэй холбоотой ОСИХ-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Нийлүүлэгч нь тээрэм, бутлуур, урсгууруудын төрөл бүрийн цутгамал хуяг (ган, өндөр хромт ширэм, резин, kерамик гэх мэт) нийлүүлж үйлдвэрлэлийн тэдгээр чухал тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангана.

Түүнчлэн нийлүүлэгч нь “Оюу толгой”-н уурхайд байгаа ашиглагдсан тусгай зориулалтын ган болон өндөр хромт ширмэн эд ангийг дахин боловсруулан цутгамал хуягийг дотоодод үйлдвэрлэж нийлүүлэх төслийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай болно.

“Оюу толгой”-н Баяжуулах үйлдвэр болон далд уурхайн дараах тоног төхөөрөмжүүдэд дээр дурдсан төрөл бүрийн хуягуудыг хэрэглэнэ. Үүнд:

  • Д 11.5м ХӨН тээрэм (ОТ Баяжуулах үйлдвэрт 2 ширхэг)
  • Д 7.3м Бөмбөлөгт тээрэм (ОТ Баяжуулах үйлдвэрт 4 ширхэг)
  • VTM1500 Босоо тээрэм (ОТ Баяжуулах үйлдвэрт 6 ширхэг)
  • 60” x 113” Анхдагч бутлуур (Гадаргууд 1, далд уурхайд 2 ширхэг)
  • MP1000 загварын конусан бутлуур (Гадаргууд 3 ширхэг)
  • Хацарт бутлуур (Далд уурхайд 2 ширхэг)
  • Скип хөнөг (Далд уурхайд 2 хөнөг)
  • Хүдрийн бин
  • Kонвейрийн болон бусад материал зөөвөрлөгч тоног төхөөрөмжийн төрөл бүрийн урсгуурууд (тэжээх болон гарах хэсгийн, толгой, шилжүүлэгч, хормой, ирмэгийн урсгуур гэх мэт)

“Оюу толгой”-н Баяжуулах үйлдвэр болон гадарга дээрх тоног төхөөхөмжүүдэд жилд 3500 тонн орчим цутгамал хуяг хэрэглэдэг бөгөөд түүний 80 гаруй хувийг тээрмийн хуяг эзэлдэг. Далд уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор энэ тоо хэмжээ өсөж байгаа болно.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтуудын хүчин төгөлдөр, шинэчлэгдсэн хувилбар, “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол ОСИХ-дээ хавсарган ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Шаардлагатай сэлбэг хэрэгслийг чанарын шаардлагад нийцүүлэн Монгол Улсад үйлдвэрлэх өөрийн эсвэл хамтрагчийн чадамж, технологи болон тоног төхөөрөмж, хүн хүчний талаарх мэдээлэл
  • Олон улсад танигдсан, энэ талаар туршлагатай гаднын компанитай хамтардаг бол ямар хэлбэрээр хамтардаг талаарх мэдээлэл (түншлэл, хамтарсан компани гэх мэт)
  • Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагатай бол холбогдох мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Холбогдох лиценз болон тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Доорхи агуулга бүхий хамгийн ихдээ 3 хуудсанд багтсан “Монголд хуяг үйлдвэрлэх” төслийн бизнес төлөвлөгөө:
    • Төслийг хэрэгжүүлэх тооцоолсан хугацаа,
    • Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, тооцоолсон хэмжээ,
    • Санал болгож буй түүхий эд материалын ханган нийлүүлэлтийн сүлжээ,
    • Үйлдвэрлэл явуулах байрны байршил болон хэмжээ,
    • Бүтээгдэхүүн борлуулалтын төлөвлөгөө,
    • Нэгжийн (1 кг) үнэ (ойролцоогоор)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи эсвэл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 05-р сарын 29-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР