Мэдээлэлийн технологийн (IT) чиглэлээр мэргэшсэн инженер, техникч нийлүүлэх үйлчилгээ
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Мэдээлэлийн технологийн (IT) чиглэлээр мэргэшсэн инженер, техникч”нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
“Оюу толгой” ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтэсд Уурхайн талбар дахь оффисууд болон Улаанбаатар Моннис оффис-т шинэ камера, карт уншигч, тог баригч, дотоод сүлжээ болон сүлжээний төхөөрөмж суурилуулан тохируулах гэх мэт МТ сүлжээний бүхий л ажлыг гүйцэтгэх чадварлаг инженер, текникчүүдийг шаардлагатай үед дуудан ажиллуулах үйлчилгээ хэрэгтэй байна.
Инженер дараах ур чадварын шаардлагыг хангасан байх (хамгийн багадаа):
- Мэдээлэл технологи – Сүлжээ суурилуулалт дээр ажиллаж байсан туршлагатай
- TCP/IP болон дотоод сүлжээний Сиско свич тохируулах, асуудлыг засварлах өргөн мэдлэгтэй
- Аман болон бичгийн харилцааны чадвар өндөр
- Цахим захидал болон Microsoft төрлийн программ дээр ажиллаж байсан
- Хариуцлага өндөртэй бөгөөд багаар хамтарч ажиллах,
- Тайлан бэлдэх өндөр чадвартай
- Төлөвлөлт хийх чадвартай
Техникч дараах ур чадварын шаардлагыг хангасан байх (хамгийн багадаа):
- Мэдээлэл технологи – Сүлжээ суурилуулт дээр ажиллаж байсан туршлагатай
- TCP/IP сүлжээний протоколын талаар мэдлэгтэй
- Аман болон бичгийн харилцааны чадвар өндөр байх
- Хариуцлага өндөртэй бөгөөд багаар хамтарч ажиллах,
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга,
- Оролцогч инженер/ tехникчдийн CV
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2) хэрэв хамааралтай бол,
- Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 03-р сарын 24-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР