"Оюу толгой” компанийн “Хаягдлын далан болон Ил Уурхайн мониторингийн тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ үзүүлэх
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Хаягдалын далан болон Ил Уурхайн мониторингийн тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ үзүүлэх” тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Системийн дизайн, суурилуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ, мэдээллийн менежмент зэрэг геотехникийн багаж хэрэгсэлд техникийн бүрэн хэмжээний үйлчилгээ үзүүлэх явдал юм. Улмаар ил уурхайн болон Хаягдал хадгалах байгууламжийн мониторингийн багаж хэрэгсэлд засвар үйлчилгээ, шалгалт тохируулга, системийн тохиргооны стандартчилах үйлчилгээг гаднаас хийлгэх замаар хяналтын багаж хэрэгслийн үзүүлэлтүүдийг сайжруулах, хэвийн ажиллагааг хангах зорилготой.
Үндсэн ажлуудад дараахь зүйлс багтсан боловч үүгээр хязгаарлагдахгүй:
- Өгөгдөл ба техник хангамжийн системийн стандартчилал
- Одоогийн тохиргоонд техникийн үнэлгээ хийж, илүү үр ашигтай өгөгдөл болон техник хангамжийн системийн тохиргооны хувилбаруудыг боловсруулах
- Мэдээллийн урсгалын диаграм/схем, техник хангамжийн схем, өгөгдлийн удирдлага, тайлагналын схемийг багтаасан боловч үүгээр хязгаарлагдахгүйгээр мониторингийн систем болон техник хангамжийн тохиргооны стандартыг боловсруулах
- Хяналтын хэрэглүүрийн үүсгэсэн өгөгдлийг ойлгох, тайлбарлахад эцсийн хэрэглэгчдэд техникийн дэмжлэг үзүүлэх
- Талбай дээрх үзлэг болон засвар үйлчилгээ
- Туршлагатай мэргэшсэн боловсон хүчнийг (электроникийн инженерчлэл, радио холбоо, системийн тохиргоо, мэдээллийн сан, сүлжээний чиглэлээр) хангана.
- Талбайн дээрх тогтмол үзлэг шалгалт (Хяналтын системийн найдвартай байдлыг шалгахын тулд 2 ажилтан 2 долоо хоногт 1 удаа эсвэл сард 2 удаа системийг бүрэн тохируулах хүртэл талбайн үзлэг хийж, дараа нь талбай дээр очиж үзэх давтамжийг багасган хуваарийг өөрчилнө)
- Мэдээллийн систем болонмониторингийн багаж хэрэгсэл тэдгээрийг техник хангамжид оношилгоог хийж асуудлыг тодорхойлох.
- Мэдээлэл цуглуулах систем унтарсан эсвэл шинэ систем ашиглалтанд оруулах үед байнгын бэлэн байх.
- Техникийн баримт бичгийг компанид хүлээлгэн өгөх; болон
- Хээрийн үзлэг бүрийн дараа шалгалтын явцад мэдээлэл цуглуулах систем болон хяналтын хэрэгсэлд илэрсэн асуудлын талаар техникийн товч тайлан ирүүлнэ.
- Шаардлагатай техник хангамжуудад нарийвчилсан тодорхойлолт бүхий техникийн үнэлгээ хийх ба хөгжүүлэх
- "Солих шаардлагатай", "засвар хийх шаардлагатай", "шалгалт тохируулга хийх шаардлагатай" гэж оношлогдсон техник хэрэгсэл, багаж хэрэгслийн жагсаалтыг гаргах.
- Солих болон засвар үйлчилгээ хийх шаардлагатай техник хангамж болон хяналтын багаж хэрэгслийн техникийн үзүүлэлтүүдийг боловсруулах
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга,
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2) хэрэв хамааралтай бол,
- Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол
Техникийн шаардлагууд:
- Уг төсөл дээр ажиллахад Campbell Scientific Telemetry болон Power Kit, Measurand ShapeArray instrument, and NavStar GPS & GNSS sensor гэх мэт тоног төхөөрөмжийн системүүдийн талаар мэдлэг туршлагатай байх
- Мөн Leica GeoMos болон World sensing telemetry системүүдийн талаар мэдлэг туршлагатай бол давуу тал болно.
- Телеметри системийн загварчлал, угсралт, дата авах систем болон хамрах дата цуглуулах болон хэмжилтийн мэдрэгчтэй багаж тоног төхөөрөмжүүд болон бусад электрон төхөөрөмжүүдийн ийн талаар мэргэжлийн мэдлэг туршлагатай баг байх
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 03-р сарын 21-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР