Монгол гэр нийлүүлэх болон гэр барих үйлчилгээ үзүүлэх
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсвэл туршлагатай компаниудыг “Монгол гэр нийлүүлэх болон гэр барих үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
- 5 ханатай иж бүрэн Монгол гэр ханган нийлүүлэх - 60 ширхэг
- Монгол тавилгатай:
- 1 Ширээ 2 сандалтай
- 1 том ортой– (2 хүний) эсвэл 2 ортой байх – (1 хүний)
- Ор матрастай байх
- Шал болон хивсэнцэртэй байх
- 12 ханатай том цомцог гэр ханган нийлүүлэх – 1 ширхэг
- Гэр барих, тавилга угсрах, байрлуулах үйлчилгээ үзүүлэх
- 2023 оны 6 дугаар сарын 15 гэхэд бэлэн байх
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Kомпанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Компанийн товч танилцуулга (цахим болон PDF)*
- Нийт ажиллах хүчний мэдээлэл
- Гэр, тавилганы бүрэн мэдээлэл, зураг, үнийн санал
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн OTRFxBox@ot.mn-мэйл хаягаар дамжуулан 2023 оны 05-р сарын 22-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР