Автобусны шинэ сэлбэг зарах дуудлага худалдаа
Оюу толгой” ХХК нь татах гэсэн холбоос дээр харуулсан төхөөрөмжийг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ мөн татах гэсэн холбоос дээр харуулсан болно.
Дуудлагаар худалдах бүтээгдэхүүний танилцуулга, зураг
| Хавсралт 1-ээс үзнэ үү. Хавсралт 1-т сэлбэгийн нэр төрөл, тоо ширхэг дурьдагдсан. Эдгээр сэлбэгийг ОТ ХХК Hyundai Aerocity маркийн автобусанд ашиглахаар худалдан авсан бөгөөд ашиглаагүй, цаашид ашиглахгүй сэлбэгүүд болно. Сэлбэг нь агуулахад урт хугацаагаар хадгалагдсан бөгөөд сэлбэгийн чанар, насжилтанд хадгалалтын горим нөлөөлсөн гэж үзвэл ОТ ХХК хариуцлага хүлээхгүй болно. |
Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг
| Тухайн сэлбэгийг 2023 оны 02-р сарын 2, 3, 6-ны Пүрэв, Баасан болон Даваа гаригийн 10:00-18:00 цагийн хооронд доорх хаягаар очиж үзнэ үү. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрийн 8-р хорооны нутаг дэвсгэрт орших “Этүгэн дээд сургуулийн 1-р байрны доор байрлах гаражаас өөрийн ачих техникээ бэлдэж очиж ачуулж авах боломжтой. Худалдан авагч нь гаражын талбайгаас сэлбэг хэрэгслийг ачиж гарсны дараах хугацаанд үүсч болох саатал, эвдрэл гэмтэл болон бусад асуудлыг “Оюу толгой” ХХК хариуцахгүй болно. Дэлгэрэнгүй хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Этүгэн дээд сургуулийн 1-р байрны гараж. Сэлбэг борлуулж буй хэлтсийн Ахлах Ажилтан 9909-2385
|
Дуудлага худалдаанд оролцох
Үнийн саналыг 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 17 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn электрон шуудангийн хаягаар “
WS3843808761 Автобусны сэлбэг зарах дуудлага худалдааны зар” бүхий гарчигтайгаар хүлээн авна.
Дуудлага худалдаа
- Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
- Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 02-р сарын 10-ны өдрийн 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
- Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.
Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох
Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын Гурав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.
Анхаарах зүйлс
- Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
- Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
- Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
- Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР