Шинэ Маршалын талбай (Баяжмал ачиж буулгах талбай) -н бүтээн байгуулалтын анхан шатны судалгаа, нарийвчилсан судалгаа болон зураг төслийн ажил гүйцэтгэх

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий компаниудыг “Шинэ Маршалын талбайн бүтээн байгуулалтын анхан шатны судалгаа, нарийвчилсан судалгаа болон зураг төслийн ажил гүйцэтгэх” үйлчилгээ үзүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (ОСИХ) ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ханган нийлүүлэгч нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын цар хүрээ:

  • Анхан шатны судалгаа, нарийвчилсан судалгаа болон зураг төслийг гүйцэтгэж холбогдох байгууллагуудаар батлуулах
  • Барилгын ажлын үед зохиогчийн хяналтыг хийх
  • Барилгын үе шат дууссаны дараах улсын комисс ажиллах болон хаагдах үе шатанд оролцож холбогдох дэмжлэгийг үзүүлэх

Ажлын цар хүрээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлийг хавсралт бичиг баримт болох Attachment 1. Brief for EOI -аас үзнэ үү.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
  • Ерөнхий танилцуулга*
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, Компаний дүрмийн хуулбар*
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга (гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын жагсаалт)
  • Заавал шаардах тусгай зөвшөөрлүүдийн хуулбар (ЗТ-3.1, ЗТ-3.3, ЗТ-3.4, ЗТ-3.5, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-7.1, ЗТ-7.4, ЗТ-11.1), үйлчилгээний хугацаанд хүчинтэй байх. Attachment 2. Special license checklist -ийг бөглөж ирүүлнэ үү.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр бэлтгэсэн байх ёстой бөгөөд 2023 оны 02-р сарын 14-ний 03 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө "Oyu" Supplier мэдээллийн сангаар дамжуулан илгээх ёстой.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР