“Оюу толгой”-н уурхайн талбарт пиццаны газар ажиллуулах үйлчилгээ үзүүлэх

Тендерийн дугаар: WS3823548632-3
Нээх огноо: 2023-01-20 09:00
Хаах огноо: 2023-02-10 18:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий компаниудыг Оюу толгойн уурхайн талбарт пиццаны газар ажиллуулах үйлчилгээ” үзүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (ОСИХ) ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээ:

Пиццаны газар:

  • Уурхайн талбарт 3 жилийн хугацаатай Пиццаны газар ажиллуулах үйлчилгээ үзүүлэх
  • Пиццаны газар нь олон төрлийн пицца санал болгох, дагалдах үйлчилгээг үзүүлэх;
  • Пиццаны газар ажиллуулах үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах хүчин нийлүүлэх
  • MNS болон бусад холбогдох стандартын дагуу бараа, үйлчилгээ ханган нийлүүлэх
  • Ажиллах цагийн хуваарь 07:00 - 22:00 цагийн хооронд ажиллах;
    • Үдээс өмнө 07:00 - 14:00
    • Үдээс хойш 14:00 - 22:00 хооронд тус тус 2 ээлжээр ажиллах

Ерөнхий шаардлагууд:

Энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд хамааралтай болно. "Оюу толгой"-н Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:

  • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
  • Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
  • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
  • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх.

Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэт зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/хаягаар орж танилцана уу.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Ерөнхий танилцуулга
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Мэдээлэл Өгөх Уулзалт

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон аж ахуйн нэгжүүд SupplierSessions@ot.mnхаягт хандаж бүртгүүлнэ үү.

Хаана Хэзээ Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа Бүртгэл хийх хаяг

Даланзадгад хот дахь

Төлөөлөгчийн газар

2023 оны 2 дугаар сарын 6-ны 15:00 цагт 2023 оны 2 дугаар сарын 3-ны 18:00 цаг SupplierSessions@ot.mn

Ханбогд сум

Иргэдийн хөгжлийн төв

2023 оны 2 дугаар сарын 7-ны 15:00 цагт 2023 оны 2 дугаар сарын 3-ны 18:00 цаг SupplierSessions@ot.mn

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 02-р сарын 10-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ үү.


Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.