Баяжуулах үйлдвэрийн ашигласан усыг шүүж, боловсруулах шүүлтүүрийн систем ханган нийлүүлэх, суурилуулах тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит, туршлагатай компаниудыг “Баяжуулах үйлдвэрийн ашигласан усыг шүүж, боловсруулах шүүлтүүрийн систем ханган нийлүүлэх, суурилуулахОролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ:

Ерөнхий мэдээлэл: "Оюу толгой"-н Баяжуулах үйлдвэр нь далд уурхайн хүдрийг боловсруулахтай холбоотой бэлтгэл үйл ажиллагааны хүрээнд шүүж боловсруулсан усны хэрэглээг илүү нэмэгдүүлснээр гүний усны хэрэглээгээ багасгах төсөл хэрэгжүүлж байна. Энэ зорилгоор үйлдвэрийн ашигласан усыг шүүж дахин хэрэглэх боломжтой болгоход шаардлагатай нэмэлт шүүлтүүрийн систем/тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулахаар төлөвлөсөн.

Нийлүүлэх бараа, үйлчилгээ: Нийлүүлэгч нь доорх бараа, үйлчилгээг ханган нийлүүлнэ. Үүнд:

  • Үйлдвэрийн ашигласан усыг шүүж боловсруулах шүүлтүүрийн систем/тоног төхөөрөмж нийлүүлж, сууурилуулан, ашиглалтанд оруулж хүлээлгэн өгнө. Уг шүүлтүүрийн тоног төхөөрөмж нь цагт 1500-2000 м.куб үйлдвэрт ашигласан усыг шүүж, "Оюу толгой"-н баяжуулах үйлдвэрт дахин ашиглах боломжит үзүүлэлтийг хангахуйц түвшинд боловсруулах хүчин чадалтай байна.
  • Гүйцэтгэлийн дэлгэрэнгүй тайланг доорх болон бусад шаардлагатай бичиг баримтын хамт гаргаж өгнө:
    • Иж бүрэн инженерингийн зураг
    • Үйлдвэрийн болон сайт дахь туршилтын үр дүн, тайлангууд
    • Шаардлагатай бол ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл
    • Ашиглалт, засварын журам болон энэ талаар "Оюу толгой" компанийн ажилчдын сургалт
    • Шаардлагатай сэлбэг хэргэслийн жагсаалт
    • Баталгааны хуудас
    АЖЛЫН ЦАР ХҮРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ШААРДЛАГУУД:
  • Үйлдвэрийн ашигласан усыг шүүж боловсруулах систем нийлүүлж, суурилуулж байсан хангалттай сайн туршлага болон техникийн чадавхитай байх.
  • Уг системийг суурилуулах ур чадвартай, туршлагатай инженер, техникийн ажилтнуудтай байх. Үүнд: Зураг төслийн, суурилуулалтын, цахилгааны, механик, сантехникийн инженерүүд, Хими болон ус шүүлт боловсруулалтын технологич инженерүүд, зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн, төслийн менежер, ЭМААБО (ХАБЭА) хариуцсан ажилтан.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг бүрдүүлэн ирүүлнэ.

ШААРДЛАГАТАЙ ЕРӨНХИЙ БИЧИГ БАРИМТУУД:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Байгууллагын бүтэц, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл, танилцуулга*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

АЖЛЫН ЦАР ХҮРЭЭНИЙ НЭМЭЛТ БИЧИГ БАРИМТУУД:

Нийлүүлэгч дараах бичиг баримт, мэдээллийг заавал ирүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Санал болгож буй үйлдвэрийн ус шүүлтүүрийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг харуулсан бичиг баримт
  • Санал болгож буй үйлдвэрийн ус шүүлтүүрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах ажлын урьдчилан тооцоолж буй нийт үнэ
  • Холбогдох туршлагын талаар мэдээлэл
  • Холбогдох техникийн чадавхийн мэдээлэл
  • Өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төрлийн төслийн талаар харилцагч байгууллагын тодорхойлолт (2-с цөөнгүй)
  • Дээр дурдсан чиглэлүүдийн дагуу инженер, техникийн ажилтнуудын танилцуулга

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 11-р сарын 4-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР