Өндөр эрсдэлтэй сургалтад зориулсан Mетаверс орчны хөгжүүлэлтийн үйлчилгээ
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Өндөр эрсдэлтэй сургалтад зориулсан Mетаверс орчны хөгжүүлэлт”-ийн үйлчилгээ үзүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
"Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
Ажлын цар хүрээ:
Нийлүүлэгчид дараах зүйлсийг нийлүүлэх ба үүнд хязгаарлагдахгүй:
- Өндөр эрсдэлтэй сургалтад зориулсан метаверс орчныг хөгжүүлэх
- Өндөр эрсдэлтэй сургалт явуулах хувилбаруудыг боловсруулах, чадамжийг үнэлэх, ОТ-н шаардлагын дагуу ОТ-д ашиглах дэд бүтцийг (техник хангамжийн тохиргоо) тохируулах
- ОТ сургалтын багийн шаардлагад нийцүүлэн Metaverse сургалтын орчин, хувилбаруудыг боловсруулах, шаардлагатай техник хангамж, программ хангамж, сервер суурилуулах, засвар үйлчилгээ хийхэд алсаас дэмжлэг үзүүлэх.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
- Өмнө нь гүйцэтгэж байсан метавэрс сургалтын орчин эсвэл түүнтэй ойролцоо ажлын тайлангдээр бэлдэж PowerPoint танилцуулгаа явуулах
- Компанийн тухай товч танилцуулга (үүнд холбогдох туршлага, санхүүгийн чадавхи, боловсон хүчний туршлага)
*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу” толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 10-р сарын 27-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР