Уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжийн дулаан тусгаарлах хучлага болон халуунд тэсвэртэй бүрээс нийлүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “ Уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжийн дулаан тусгаарлах хучлага болон халуунд тэсвэртэй бүрээс нийлүүлэх” Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

"Оюу толгой" компани нь ил уурхайн үйл ажилагаанд олон тооны хүнд даацийн хөдөлгөөнт тоног төхөөрөмж ашигладаг бөгөөд хүнд даацын тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа болон засварт дэмжлэг үзүүлэхийн тулд, хавсралт дахь бичиг баримтад заасан өндөр чанартай дулаан тусгаарлах хучлага болон халуунд тэсвэртэй бүрээс нийлүүлэх ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар хайж байна.

Өндөр чанартай дулаан тусгаарлах материалууд (дулаан тусгаарлах хучлага болон халуунд тэсвэртэй бүрээс) нь тоног төхөөрөмжийн яндангийн хоолой, дуу намсгагч, турбо, олон талт хоолой, өндөр даралтын гидравлик хоолой, түлшний савны нийлүүлэлтийн хоолой, гидравлик сав зэрэг халуун гадаргууг хамгаалах биет хаалт бий болгодог.

1. Ханган нийлүүлэгч доорхи бараа материалыг нийлүүлнэ:

a) Галын хучлага - хөдөлгүүрийн хэсэг дэх турбо цэнэглэгч, яндангийн хоолой, дуу намсгагчийг хамгаалах дулаанд тэсвэртэй галын хучлага.

b) Халуунд тэсвэртэй хоолой, бүрээс. Хөдөлгүүрийн хэсэгт байрлах өндөр даралтын гидравлик, тосны хоолойг бүрэх халуунд тэсвэртэй хоолой эсвэл тууз

c) Халуунд тэсвэртэй гидравлик хоолойн бүрээс. Хөдөлгүүрийн хэсэгт халуун гадаргуу руу тос цацахаас сэргийлэхийн тулд өндөр даралтын гидравлик хоолойг галд тэсвэртэй уян бүрээсээр хамгаалах.

2: Ханган нийлүүлэгч доорхи заасан үйлчилгээг үзүүлнэ:

a) Уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмж дээр галын хамгаалах материал суурилуулах ажлыг газар дээр нь гүйцэтгэх

b) Галын хамгаалах материал суурилуулах ажлыг газар дээр нь гүйцэтгэх чадвартай, чадварлаг техникчээр хангах

c) Галын хамгаалах материал техникийн мэдээллийн хуудас, суурилуулах заавар, үйлчилгээний багийн мэдээлэл, засвар үйлчилгээ, ашиглалтын гарын авлага, эд ангиудын номоор хангах замаар техникийн дэмжлэг үзүүлэх.

3. Дараах тоног төхөөрөмжид галын хамгаалах материал нийлүүлнэ.

#

Equipment

1

Komatsu 930E haul truck

2

Komatsu HD785 haul truck

3

Komatsu WA1200 wheel loader

4

CAT 773 and CAT 770 haul truck

5

CAT 6060 hydraulic shovel

6

Liebherr R9400 backhoe excavator

7

Komatsu PC2000 and PC1250 excavator

8

Epiroc PV351D drill

9

CAT MD6540 drill

10

Sandvik DR580 drill

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, гүйцэтгэсэн ажлууд
  • Компанийнтанилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавхи, туршлага, мэргэжлийн туршлага бүхий ажилчдын мэдээллийг агуулсан байна)
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Санал болгож буй бүтээгдэхүүн, шийдлийн мэдээлэл, техникийн мэдээллийн хуудас

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 08-р сарын 31-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР