“Оюу толгой” ХХК-ийн ТЭЗҮ 2023 (OTТЭЗҮ23) төслийн зөвлөх үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Оюу толгой” ХХК-ийн ТЭЗҮ 2023 (OTТЭЗҮ23) төслийн зөвлөх үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь геологи, уул уурхайн эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж байх ба энэ чиглэлийн эрх бүхий Монгол Улсын зөвлөх инженерээр зөвлүүлсэн хуулийн этгээд байх шаардлагатай.

Ажлын цар хүрээ:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн зэс-алтны бүлэг ордыг (АМАТЗ-ын дугаар: Оюу толгой-MV-006709, Жавхлант-MV-015225, Шивээ толгой-MV-015226) ашиглах Техник Эдийн Засгийн Үндэслэлийн тодотгол тайланг, өөрөөр хэлбэл Оюу толгойн ТЭЗҮ 2023 буюу OTТЭЗҮ23-ыг Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох журмын дагуу шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 4-р сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах журам”-д заасны дагуу уул уурхайн ТЭЗҮ боловсруулах эрх бүхий итгэмжлэгдсэн компанийг тус ТЭЗҮ дээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр хамтран ажиллах санал тавьж байна. ОТТЭЗҮ23 тайлангийн эхийг Оюу толгой ХХК боловсруулна. Үйлчилгээний үндсэн үе шатуудад тайланг эцэслэн боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэх, шинжээчидтэй хамтран ажиллах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хүлээн авах гэсэн ажлууд багтана. Үндсэн хийгдэх ажлуудад дараах ажлууд хамаарна (зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй):

  • OTТЭЗҮ23 тайлангийн бүлгүүдийг боловсруулах явцад болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авах хүртэлх төслийн бүхий л үе шатуудад мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх,
  • OTТЭЗҮ23 тайлангийн бүлэг, хавсралт, туслах материал, танилцуулга гэх мэт материалуудад түргэн шуурхай, мэргэжлийн орчуулгын үйлчилгээг Англи хэлнээс Монгол руу, Монгол хэлнээс Англи руу чанартай гүйцэтгэх,
  • Шинжээчдийн багтай хамтран ажиллах явцад шаардлагатай тохиолдолд аман орчуулга хийх,
  • OTТЭЗҮ23 тайланг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох журам, шаардлага, стандартад нийцүүлэн хөрвүүлэх,
  • Томилогдсон шинжээчид, төслийн талуудтай үр дүнтэй хамтран ажиллах, мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгөх, боломжит сайжруулалтуудыг урьдчилан тооцоолон бүтээлч өөрчлөлт хийх чадвартай байх,
  • Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай стратегийн төлөвлөлтийн зураглал гаргаж, төслийн эрсдэл, гарч болох асуудлыг үе шат бүрт үнэлэх, бууруулах, арилгах.
  • Холбогдох хууль эрх зүйн зөвлөмж өгөх, үйл явц тайлан болон төслийн бүх үе шатууд холбогдох зохицуулалт, хууль, удирдамжийн дагуу явж байгаа эсэхийг нягтлах,
  • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хэлэлцүүлэг, OTТЭЗҮ23-ийг хүлээлгэн өгөх,

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Уул уурхайн ТЭЗҮ боловсруулах магадлан итгэмжлэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга,
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2) хэрэв хамааралтай бол,
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 08-р сарын 12-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР