Ойжуулалт, доройтсон ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулах
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон хувь хүнийг “Ойжуулалт, доройтсон ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулах”-д Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
- Компани нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндсэний хөдөлгөөнийг дэмжин оролцохоо илэрхийлж “100 сая мод”-ны батламж гардан авсан. 2023 оны хавраас доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих ажлуудыг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна.
- Уг үйлчилгээг үзүүлэх байгууллага нь модны тарьц, суулгац нийлүүлэх, мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ойн арчилгаа, хамгааллын чиглэлээр ажилладаг, туршлагатай, мэргэжлийн, эрх бүхий байгууллага байна. Мөн түүнчлэн үйлчилгээ үзүүлэгч нь ойн чиглэлд төрөлжсөн, техникийн өндөр ур чадвартай, туршлагатай боловсон хүчнээр хангагдсан байх ёстой.
- Үйлчилгээ үзүүлэх байршлуудад дараах газрууд хамаарах ба зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: Улаанбаатар хот орчим, Сэлэнгэ, Архангай, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгууд хамаарна.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
(Мод үржүүлгийн газрын танилцуулга (хүчин чадал, байршил, нөөц гэх мэт)
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр шаардсан материалын дагуу бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 08-р сарын 10-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР