Дугуйн обудны үл эвдэх сорилт, засвар үйлчилгээ үзүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Дугуйн обудны үл эвдэх сорилт, засвар үйлчилгээ” үзүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

  • Гүйцэтгэгч нь олон төрлийн хэмжээтэй обуд дээр үл эвдэх туршилт (NDT) хийнэ.
  • Гүйцэтгэгч нь энэ үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон цехтэй байна.
  • Элс тэсэлгээний материал, будаг, үл эвдэх туршилт хийхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмж, хэрэглээний материалыг гүйцэтгэгчээс хангана.
  • Гүйцэтгэгч нь үл эвдэх туршилт хийх 2 эсвэл 3 түвшний NDT техникийн гэрчилгээтэй байх ёстой.
  • Техникч нь AS4457.1-2007 стандарт эсвэл ISO 9712-2007 стандартын дагуу мэргэшсэн байх ёстой.
  • Гүйцэтгэгч нь стандартын дагуу элсээр цэвэрлэх болон будгийн бүхээг бэлтгэх замаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үр дүнтэй хянана.
  • Гүйцэтгэгч нь “Оюу толгой”-н агуулахын хооронд туршилт хийгдэх обудыг өөрийн тээврийн хэрэгслээр хүлээн авах, буулгах үйлчилгээг үзүүлнэ.
  • Үйлчилгээний хамрах хүрээ: обуд цэвэрлэх, обуд шалгах, обудыг элсэнд нунтаглах, обуд дээр ГХШ хийх, обуд засах, обуд будах, NDT тайлан бэлтгэх, обуд шошголох

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • "Оюу толгой"-н Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
  • Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр "Оюу толгой" компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • NDT техникийн ажилтны мэргэшил, гэрчилгээ
  • Тусгай зөвшөөрлүүд
  • Засвар үйлчилгээ үзүүлэх байгууламж, тоног төхөөрөмжийн мэдээлэл

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 09 сарын 28-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР