MIBC and IPETC флотацийн урвалж нийлүүлэх Оролцох сонирхол/Үнийн санал ирүүлэх хүсэлт

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Methyl Isobutyl Carbinol (MIBC) болон Isopropyl Ethyl Thionocarbamate (IPETC) химийн урвалж ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) болон Үнийн Санал Ирүүлэх Хүсэлт (ҮСИХ) саналаа ирүүлэхийг урьж байна (Үнийн саналыг хавсралтанд байгаа файлаар ирүүлнэ үү.)

Ажлын цар хүрээ:

  • MIBC and IPETC урвалжыг Delivery Duty Paid (DDP) Oyu Tolgoi Site нөхцөлөөр нийлүүлэх, хүргэлт хийх.
  • Ханган нийлүүлэгч нь дараах мэдээллийг илгээх шаардлагатай:
    • Хавсралтад байгаа үнийн саналын загварын дагуу тонн тутам дахь үнийн санал;
    • Хүчинтэй химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл (Тоо хэмжээ нь багадаа бодис тус бүр дээр 100 тонн байх)
    • Үйлдвэрлэгчийн мэдээлэл (чадамж, гол үйлчлүүлэгч, гарал үүслийн гэрчилгээ, ХАЛМ, шинжилгээний гэрчилгээ, үйлдвэрлэгчийн чанарын хяналтын процесс);
    • Ханган нийлүүлэгчийн химийн бодис нийлүүлж байсан туршлага.
  • Нийлүүлэх химийн бодис нь олон улсын болон дотоодын стандартын дагуу сав баглаа боодолтой байх, хүргэлт хийгдэх шаардлагатай.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

ОСИХ болон ҮСИХ-г Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 5-р сарын 6-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн ОСИХ болон ҮСИХ хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан ОСИХ болон ҮСИХ болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү ОСИХ болон ҮСИХ бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • ОСИХ болон ҮСИХ зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР