Хайгуулын судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх ажил үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг 2-3 жилийн хугацаатай “Хайгуулын судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх” үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

"Оюу толгой" ХХК хайгуулын судалгааны ажлуудыг хийж байгаа. Эдгээр ажлуудад дэмжлэг үзүүлэх геологич болон техникч ханган нийлүүлэх мэргэжлийн Компаниудыг урьж байна. Шаардлагатай үед, ажлын ачааллаас хамааран бид нэмэлт геологич болон геотехникүүдийг түр хугацаагаар авч ажиллуулна.

Доорх шаардлагуудыг хангасан геологич байх бөгөөд зөвхөн доорх жагсаалтаар хязгаарлагдахгүй; Үүнд:

    • Хайгуулын ахлах геологич (1хүн)
  • Геологи, Геологийн ШУ-ны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
  • Хайгуулын салбарт багадаа 6-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Геологийн зураглалын өндөр мэдлэгтэй, зураглалын ажлын өргөн туршлагатай байх
  • Геологийн хээрийн ажил, зураглалын багийг ахлан ажиллаж байсан туршлагатай байх
  • Харилцааны өндөр чадвар, багаар ажиллах чадвар маш чухал юм
  • Аюулгүй ажиллагааны өндөр мэдлэгтэй, АА-г ажлын үндсэн хэсэг гэж үзэн, мөрдлөг болгон ажилладаг байх
  • Геологи, хайгуулын ажлын төрөл бүрийн мэдээлэл (геологи, геофизик, геохими гэх мэт) дээр боловсруулалт, анализ хийж үр дүнг тодорхой тайлбарладаг байх
  • Англи болон Монгол хэл дээр геологийн тайлан боловсруулж бичдэг байх
  • ArcGIS болон бусад геологийн 3D программууд дээр ажилладаг байх
  • Геологийн 3D модель боловсруулах туршлагатай бол давуу тал болно
  • Орчин үеийн хайгуулын арга техникүүдийн талаар өргөн мэдлэгтэй байх
  • Оюутолгойн дүүрэг болон Өмнөт Монголын бүс нутгын геологийн талаар мэдлэгтэй байх
  • Бие даан болон бусад баг, хамт олны хүрээнд зохицон ажиллах чадвартай байх
  • Монгол улсад хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх
    • Хайгуулын геологич (2 хүн)
  • Геологи, Геологийн ШУ-ны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
  • Харилцааны өндөр чадвар, багаар ажиллах чадвар маш чухал юм
  • Хайгуулын салбарт багадаа 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Геологийн зураглалын мэдлэгтэй, зураглалын ажлын туршлагатай байх
  • ArcGIS программын хэрэглээний өргөн мэдлэгтэй байх, МS Оффис хэрэглээний прогрммууд дээр ажилладаг байх
  • Лийфпрог болон бусад хэрэглээний 3D программууд дээр ажилладаг бол давуу тал болно, энэ нь ГМС-ийн геологичид илүү хамааралтай
  • Геологийн 3D модель боловсруулах туршлагатай бол давуу тал болно
  • Орчин үеийн хайгуулын арга техникүүдийн талаар зохих мэдлэгтэй байх, үүнд геофизик, геохими болон тандан судлалын арга техникүүд орж болно
  • Англи болон Монгол хэл дээр геологийн тайлан боловсруулж бичдэг байх
  • Монгол улсад хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх
  • Оюу толгойн дүүрэг болон Өмнөт Монголын бүс нутгын геологийн талаар мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны мэдлэгтэй, АА-г мөрдлөг болгон ажилладаг байх
  • Бие даан болон бусад баг, хамт олны хүрээнд зохицон ажиллах чадвартай байх
  • Өсөж дэвших хүсэл сонирхолтой, харилцааны өндөр ур чадвартай байх
    • Геологийн туслах ажилтан – геотехникч (2хүн)
  • Харилцааны өндөр чадвар, багаар ажиллах чадвар маш чухал юм
  • Геологи, Геологийн ШУ-ны чиглэлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно
  • Дунд сургуулийн Ахлах ангийг суралцаж төгссөн байх
  • Геологи, Уул уурхайн салбарт ажиллаж байсан, энэ талаар зохих ойлголттой байх, геологийн төрөл бүрийн ажлууд – дээжлэлт, зураглал, бусад хээрийн ажлуудад оролцож байсан бол давуу тал болно
  • Зохих компьютерийн мэдлэгтэй байх, мэдээллийг зохих хэрэглээний прогроммруу оруулах чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны мэдлэгтэй байх, АА-г мөрдлөг болгон ажилладаг байх
  • Заавар зөвлөгөөг сайтар ойлгон ажиллах чадвар, туршлагатай байх
  • Бие даан болон бусад баг, хамт олны хүрээнд зохицон ажиллах чадвартай байх
  • Өсөж дэвших хүсэл сонирхолтой, харилцааны өндөр ур чадвартай байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрөл

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 1-р сарын 20-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР