Зам засвар болон холбогдох дэд бүтцийг барих зураг төсөл хийх, хяналт тавих үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг Оюу толгойн уурхайн “ Зам засвар болон холбогдох дэд бүтцийг барих зураг төсөл хийх, хяналт тавих үйлчилгээ үзүүлэх” тухай сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу толгойн төмөр зам, ложистикийн судалгаа нь 2 тоннын уутанд савласан болон задгай зэсийн баяжмалыг Оюу толгой уурхайгаас Замын Үүдийн олон улсын хилийн боомт хүртэл тээвэрлэх техникийн, болон үйл ажиллагааны хувьд оновчтой, найдвартай бөгөөд хямд өртөг бүхий авто болон төмөр замаар тээвэрлэх хувилбарыг санал болгохын тулд техникийн болон арилжааны эрсдэлүүдийг тооцох, олж илрүүлэхэд чухал ач холбогдолтой бичиг баримт бөгөөд үргэлжлүүлэн ТЭЗҮ хийгдэх болно.

ТЭЗҮ нь:

  • Зэсийн баяжмалыг Оюу толгой үйлдвэрээс хэрэглэгчид ямар нэгэн саадгүй, найдвартай хүргэх үйл ажиллагааг хангахыг тулд хамгийн оновчтой байдлаар Оюу толгойг Манлай -2 өртөөтэй Оюу толгой -Манлай чиглэлийн шороон замаар холбох (өөр хувилбар санал болгож болно), холбогдох дэд бүтцийг бий болгох
  • боловсруулахдаа үндсэн өртгийг нарийн тодорхой тооцсон байх, ажлын хуваарь, цар хүрээ, чанар, эрсдэлийг нарийн тооцсон байх, гүйцэтгэх стратеги нь тодорхой байх
  • Холбогдох дүрэм журам, стандартад нийцсэн байх
  • ЭМААБО-ны менежментийн системийн бүх шаардлагад нийцсэн байх, үүнд:
    • амьтан ургамлын аймаг, агаар, байгаль орчин газар орны байдалд аль болох нөлөөлөл үзүүлэхгүй байх
    • Тухай ажлын талбарт байгаа түүх соёлын өвийг гэмтээхгүй, гаднын нөлөөнд оруулахгүй байх
    • Хууль дүрмийн шаардлагыг хангасан байх
    • Гэртээ, оффист, уурхайн талбарт аюул ослыг тэг байлгах

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Тусгай зөвшөөрөл (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Тухайн төслийг хэрэгжүүлэх танай компанийн туршлага, мэргэжилтний талаар мэдээлэл ирүүлэх

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 10-р сарын 19-ний 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР